Нисдэг тавагны нууц
бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

VНБ дотор хэн байв? Хаанаас нисэж ирсэн бэ? Ямар зарчмаар нисдэг вэ? Ямар даалгавар биелvvлдэг вэ? Vнэхээр нисдэг биетvvд байсан уу?
АНУ-ын нисэх хvчин Air Force-ын гол vvрэг нь агаарын орон зайг хамгаалах бөгөөд 1947 онд vл мэдэгдэх биетvvдийг судлах асар чухал, маш их хөрөнгө зарсан ажиллагааг эхэлжээ. Air Force амар биш даалгавар биелvvлж байв. Хэрэв олон нийтэд тайлбар өгөхдөө болгоомжгvй хандвал хvмvvсиин дунд айдас тvгшvvр төрvvлэх байлаа. Air Force нэг талаар хvмvvст VНБ харсан гэрчvvд андуурсан, самуурсан, зvгээр л тэдэнд тэгж санагдсан гэж итгvvлэхийг оролдож байсан ч нөгөө талаар ямар нэг VНБ гартаа оруулахын тулд асар их хөрөнгө мөнгө зарж байв. Нэг vгээр хэлбэл, байдаг гэдгийг нь олны өмнө хатуу vгvйсгэдэг зvйлээ барьж авахыг оролдож байлаа. Сэтгvvлчдэд удаа дараалан энэ бол зөвхөн хий харагдсан зvйл гэж мэдэгдэж байсан ч өөрсдөө энэ хий vзэгдлээ хамгийн хурдан онгоцоороо хөөж байлаа.
Air Force жил бvр VНБ судлах төслийг зогсоосноо нийтэд зарладаг боловч цоо шинэ өөр төсөл дөнгөж хэрэгжиж эхэлснийг дурсахаа мартдаг байна. Магадгvй олныг ингэж төөрөгдvvлэх нь сандарч цочирдуулахаас хамгаалдаг сайн талтай ч байж болох юм. Юу л бол. Ганц баталгаатай зvйл нь нууж болох хамгийн удаан хугацаагаар энэ тухай бvх баримт нууцлагдсан нь vнэн билээ.
Нисдэг тавагнууд жинхэнэ хөдөлгөөнт биет мөн vv? Дэлхийн 15 хөгжилтэй орнууд, тvvний дотор АНУ, Орос хамтран нисдэг таваг, VНБ судлах улсын чанартай төсөл хэрэгжvvлж эхэлжээ. Эдгээр орнуудаас Франц улс дангаараа энэ зорилгоор улсын байгууллага байгуулаагvй байна. Vvнээс гадна Франц улс VНБ байдаг тухай огт нууж хаалгvй мэдээлсэн цорын ганц улс ажээ. Германы төслийг удирдаж байсан доктор Херманн Оберт сансрын нислэг, пуужингийн талаар нэрд гарсан мэргэжилтэн бөгөөд өөрийн судалгааны багийн нэрийн өмнөөс нисдэг тавагнууд харь гаригийн гаралтай, сансраас нисч ирдэг нь баталгаатай юм гэж мэдэгдсэн байна. Хэдэн долоо хоногийн дараа доктор Оберт германаас АНУ-д шилжин ирж, Алабама дахь REDSTONE ARSENAL нэртэй байгууллагад ажиллах болж, ирсэн дороо VНБ-ийн тухай хийсэн мэдэгдлээрээ хамт ажиллагсадынхаа дунд нэрд гарчээ.
Британийн засгийн газар олон нийтэд бvрэн мэдээлэл өгөхөөр шийдэж, VНБ-ийн тухай бvх л баримтыг ил цацсан боловч, 1954 оны зун энэхvv сайн санааны байр сууриа өөрчилж, VНБ болон тvvний тухай мэдээлэл нь цэргийн нууцад хамаарагдахаар заажээ. Британийн ард тvмэн маш удаан хугацаагаар VНБ-ийн талаар ямар ч мэдээлэлгvй байлаа.
Нисдэг тавагнууд vнэхээр хэн нэгний гараар бvтээгдсэн
биет мөн vv?
1954 оны 5 сарын 15-нд Air Force-ын дарга, генерал Натан Твининг техасын Амариллд мэдэгдэл хийхдээ
... Air Force-ын хамгийн шилдэг тархинууд энэ нууцыг тайлахаар оролдож байна. Хэрэв VНБ Ангарага гаригаас нисч ирсэн бол биднээс хөгжлөөр хамаагvй хол алхсан байгаа тул тэдний өмнө бид өөртөө бvрэн итгэлтэй байж чадахгvй... гэжээ. Энэ мэдэгдлээс хэдэн долоо хоногийн дараа Балтиморын иргэдийг хамгаалах албаны дарга, хурандаа Франк Милани Air Force VНБ-ийн тухай нууцлахаа больж, ард тvмэнд vнэн мэдээлэл өгөхийг хvсчээ. Vvний сацуу, тvvний албанд хvн ам их суурьшсан газраас ирсэн VНБ-ийн тухай тоо томшгvй олон тооны гэрчийн мэдээллvvдийн тухай дурьджээ. Вилмингтоны өдрийн сонин DELAWARE 1954 оны 7 сарын 9-ний дугаартаа Air Force нууцалж байсан нууцыг задруулан "Зуу гаран VНБ ажиглагдсан байна" гэсэн гарчгийн дор хэвлэжээ. Өгvvлэлд Балтиморын одон орон судлалын төвийн олж мэдсэн зvйлсийн тухай баримтууд болон хоёр жилийн хугацаанд нvдээр харсан гэрчvvдийн мэдvvлгийг нийтэлжээ. Эдгээр мэдvvлгvvд нь нууцлагдсан байсан ба Вилингтоны цэргийн бус энгийн хэрэглээний радарууд хvртэл нисдэг биетийг илрvvлэн байрлалыг нь тодорхойлж байсан тохиолдлууд цэргийн нууцад орон бvртгэгдсэн байжээ.
Нисдэг биетийн нэг нь маш ер бишийн хэмжээтэй байсан бөгөөд эхлээд Вашингтонд харагдсанаа Балтиморыг зvглэн нисжээ. Энэ нисдэг биетэд анх UNIDENTIFIED FLYING OBJECT (UFO) буюу Vл мэдэгдэх Нисдэг Биет (VНБ) гэж Air Force-ын ажилчид нэр өгсөн байна.
Нисдэг тавагнууд vнэхээр бодит биетvvд vv?
АНУ-ын засгийн газар тийм гэж vзэж байгаагийн нэг илрэл нь Пентагон VНБ-тэй шууд холбоотой хоёр тушаал гаргасан явдал юм. Нэг тушаал нь JANAP 146-В, нөгөө нь CIRU1S (CIRUIS нь VНБ-ийн тухай мэдээлэл цуглуулах зааврын эхний vсэгнvvдээс бvтсэн vг. зох) нэрийн дор гарчээ. 1951 онд энэ тушаал гарах vед VНБ-ийн тухай ямар ч мэдээллийг хатуу нууцалдаг байлаа. Гэвч vvний дараахан хурандаа Милани мэдэгдэл хийж, "Зуу гаруй нисдэг биет ажиглагджээ" нэртэй
өгvvлэл нийтлэгджээ.
1954 онд Пентагон дараагийн тушаалаа REGULATION 200-2 нэрээр гаргасан ба энэ тушаалд АНУ-ын цэргийн хамгийн том албан тушаалтнууд гарын vсэг зуржээ. Энэ тушаалд VНБ-ийн тухай тодорхой хэлсэн байдаг байна:
... VНБ-ийн зvгээс АНУ-ын аюулгvй байдал, хамгаалах хvчинд заналхийлэх аюулд бvх аргаар саад хийх... гэжээ. REGULATION 200-2-ын 9-р бvлэгт :
... VНБ-ийн тухай мэдээлэл тарах ёсгуй, бух мэдээНУУЦ гэж тэмдэглэгдсэн байх ёстой... гэсэн байна.
Хоёр тушаал хоёулаа VНБ-ийн тухай мэдээлэл цуглуулах, дvгнэхийн сацуу олсон мэдээллийг маш нууцлах тухай байна. Тэгэхээр ард тvмэн VНБ-ийн тухай тэр vед ямар мэдээлэл авч байсан бэ?
1954 оны зургаан сард Пентагоны хэвлэлийн төлөөлөгч VНБ-ийн тухай мэдээлэл сvvлийн vед багасч, оны эхний таван сард наян долоохон итгэж болохуйц гэрчийн мэдээлэл ирсэн гэж мэдэгдсэн байна. Гэвч тэр өдөр нь Охайо мужийн Дайтон хотод агаарын орон зайн хамгаалалтын албаны даргын орлогч, хурандаа Жон О’Мара олны өмнө хийсэн мэдэгдэлдээ:
... Air Force долоо хоногт VНБ-ийн тухай 700 гаруй итгэж болох гэрчийн мэдээлэл авч байгаа нь урьд хожид vзэгдээгvй хамгийн их тоо юм... гэжээ.
Air Force мэдээллээ нууцалж байх vед орон нутгийн зуу зуун сонингууд эхний нvvрэндээ оршин суугчдын тэнгэрт олж харсан vл мэдэгдэх биетvvдийн тухай нийтэлсээр л байлаа. 1956 оны 5 сарын 17-нд DALLAS TIMES-HERALD сонинд “Дөрвөн тийрэлтэт онгоц Далласын тэнгэрт нисдэг тавагтай хөөцөлдөв” гэсэн гарчигтай өгvvлэл нийтлэгджээ. Сонин мэдээллээ SF-97 тийрэлтэт дөрвөн онгоцыг удирдаж явсан байлдааны тэнгисийн цэргийн ангийн нисэгч, хошууч Чарльз Скарбругээс авчээ. Тэрээр бусад гурван нисэгчийн хамт арван зургаан нисдэг тавагны дунд орон, айсан нисэгчид гvйцэхийг хичээсэн ч хэдэн минутын дараа сураггvй болжээ.
Илиноис мужийн JOLJET NEWS-HERALD сонин тэр өдөр "Тавагнууд зочилж иржээ" гарчгийн дор хотын дээгvvр ниссэн мөнгөн тавагнуудыг харсан иргэдийн яриаг нийтэлжээ. Аляск, Африк, бvх АНУ-ын өнцөг булан бvрээс иймэрхvv мэдээлэл тасралтгvй ирсээр л байлаа. Эдгээр бvх мэдээлэл агаарт нисч байсан vл мэдэгдэх биетийн тухай ганц л мэдээллийг агуулж байлаа. Тэр зvйл яг юу байсан бэ? 1954 онд АНУ-ын төрийн албан хаагч Херман Оберт VНБ-ийг харь гаригийн гаралтай гэдэгт эргэлзэхгvй байгаагаа тэмдэглэн хэлжээ. Иймэрхvv зvйлийг олон нийтэд мэдээлэх эрхгvй байсан ч тэрээр хэлж зvрхэлжээ.
Британийн нисэх хvчний маршал, лорд Даунинг улсын маш нууцад орох эрхтэй, British Royal Air Force-ын бvх нууц бичгvvдийг vзэх эрхтэй ганц хvн байв. Тэрээр 1954 онд нийтэд ". . . Нисдэг тавагнууд харь гаригийн нисдэг техник гэдэг нь маргаангvй тул тэр хэмжээнд харьцах, арга хэмжээ авах хэрэгтэй ... " гэж мэдэгджээ. Лорд Даунинг нисдэг тавагнуудын талаар vнэнээр нь ярих хэрэгтэй гэж vздэг цорын ганц хvн биш байв. 1952 оны долоо дугаар сард Вашингтоны агаарын бvсэд нисдэг таваг гарч ирсэний дараа Air Force-ын жижvvр сандарсандаа "Тэднийг бууд" гэсэн тушаал байлдааны тийрэлтэт онгоцнуудад өгчээ. Энэ тушаал 1952 оны 7 сарын 26-ны vд дунд өгөгдсөн ба бvх АНУ-ын нутаг даяар хvчинтэй байв. Альберт Эйнштейн тэргvvтэй нэрт эрдэмтэд бухимдан эсэргvvцэж, дэлхийн бvх ард тvмний тусын тулд энэ тушаалыг хvчингvй болгохыг хvсчээ. Шалтгаан нь маш энгийн, хэрэв дэлхий рvv харь гаригийнхан ойртож ирвэл пуужин, нисэх онгоц мэтийн бvдvvлэг зэвсгийн эсрэг биеэ хамгаалах чадвартай байх нь мэдээж гэжээ. Буудах тушаал Цагаан ордны шууд тушаалаар тэр өдрийнхөө 17 цагаас өмнө хvчингvй болжээ. Орой нь Вашингтоны дээгvvр нисдэг тавагнууд хөөцөлдсөнийг нvдээр харсан гэрчvvдээс гадна радио локатор нотолжээ. Онгоцнууд тэднийг гvйцэхийг оролдсон ч нисдэг биетvvд амархан зугатаж байв. Нисгэгчид нэг ч буун дуу гаргалгvй эргэн ирж байлаа.
... Нисдэг тавагнууд бодит биетvvд vv?
Вашингтоны тэнгэрт vл мэдэгдэх биетvvд хөөцөлдсөөр байсан ч Air Force хий харагдаж байгаа гэсэн байр сууриа хатуу баримталсаар л байлаа. Гэвч Air Force мөнхийн давтаж хэлдэг vгэндээ өөрөө итгэж байсан болов уу?
1953 оны арван хоёр дугаар сард хурандаа Д.М. Блэйкесли F-84 тийрэлтэт онгоцоор Японы зvvн хойд хэсэгт нисч яваад бvлэг гэрэлтсэн биет доор нь нисч явахыг анзаарчээ. Хурандаа Блэйкесли тэдэнд хамаг хурдаараа ойртохыг хичээжээ. Сvvлд энэ тухай ярихдаа гэрэлт биетvvд спирал пvрш маягийн цуваагаар маш өндөр хурдтай нисч байсан тул гvйцэж болохгvй байсан гэжээ.
Air Force энэ удаад ч гэсэн хурандаа Блэйкеслийг хий зvйл харсан гэж мэдэгджээ. Гэвч байлдааны туршлагатай нисэгч нvдээр харсандаа огтхон ч эргэлзэхгvй байсныг яагаад ч сонирхолгvй өнгөрч боломгvй.
Дэслэгч Дэвид Бригхам Р-51 онгоцоор нислэгийн төв рvv буцаж явав. Тэр ч гэсэн Японы зvvн хойд хэсэгт нисч явсан байна. 1952 оны 3 сарын 29-ний цэлмэг тэнгэртэй шөнө байлаа. Дэслэгч онгоцны доор тод гэрэлтсэн таваг хэлбэртэй биетийг олж харжээ. Жигд биш хурдтай нисч явсанаа агаарт дэслэгчийн онгоцыг ажиглах мэт зогсчээ. Тэгснээ гэнэт дээш хөөрчээ. Дэслэгч Бригхамын ард сууж байсан хоёр дахь нисгэгч бvх зvйлийг мөн л харсан бөгөөд дэслэгчийн мэдvvлгийг батлан гэрчилжээ. Хоёрын хоёр туршлагатай нисэгчид энэ удаад хоёулаа нэгэн зэрэг хий зvйл харсан гэж vv? Тэгвэл хий юм харж дэмийрсэнийхээ дараа асар vнэтэй, жолоодоход тийм ч хялбар биш нисэх онгоцоо жолоодох чадвараа алдаагvй байсныг яаж тайлбарлах вэ? Хурандаа Блэйкесли, дэслэгч Бригхам нарын мэдvvлэг нь агаарын орон зай ашиглагчдын хамгийн найдвартай хvмvvсийн мэдvvлэг юм.
Байлдааны болон иргэний агаарын тээврийн нисэгчдийн иймэрхvv мэдvvлгvvд хэдэн зуугаараа байдаг ажээ. Эдгээр нисэгчдийн нэг нь ч "тvр зуур ухаан самуурсны төлөө" нисэх эрхээ хасуулаагvй байна. Энэ бvх тохиолдлууд нууц баримтанд тооцогдож байсан учир ард тvмэн юу ч олж мэдэж чадаагvй ажээ.
Нисдэг таваг анх харагдсан 1947 оноос Вашингтоны дээгvvр сvрэг VНБ сэлгvvцэн явсан 1952 оны долоо дугаар cap хvртэл хэн ч нууц мэдээллиин хаалтыг нэвтлэх гэж оролдсонгvй. 1952 оны 7 сарын 26-ны буудах тушаальш дараа VНБ-ийн талаар маш их ярьж бичдэг болжээ.
1952 оны 7 сарыи 20-26 -ны өдрvvдэд Вашингтоны дээгvvр бараг дөчин VНБ нисэж, энэ тухай яаж ч нууж хаах аргагvй болсон бөгөөд бvх сонин сэтгvvлд бичиж, радио телевизээр ярьжээ. Гэвч мэдээллийг нууцлах арга хэмжээ дахин авчээ.
Иргэний агаарын тээврийн байгууллагын архивт тэмдэглэснээр, 1952 оны 8 сарын 13-нд Вашингтон хотын нисэх буудлын дээгvvр арван зургаан километр өргөнтэй агаарын талбайд эхлээд хорь, гуч, дараа нь нэмэгдсээр нийт жаран найман VНБ гурван цагийн турш эргэлджээ. Эдгээр бvлэг нисдэг тавагны тоо тэр vе хvртэл харагдсан нисдэг тавагны нийт тооноос хэтэрч байсан ч энэ явдлын тухай нэг ч vг ил гарсангvй өнгөрчээ. Энэ тухай анхны мэдээ 1954 онд VНБ-ийн тухай хэвлэгдсэн мэдээлэлд бичигдсэн ч энэ материал зөвхөн төрийн дээд байгууллагад зориулагдсан байжээ. Тэр vед VНБ-ийн тухай мэдээллийг маш нууцалдаг байсан тухай ганц жишээ хэлэхэд 1953 оны 10 сарын 19-нд шөнө дундаас арван минут өнгөрч байхад Филадельфигээс хөөрсөн DC-6 иргэний агаарын тээврийн онгоц далайн тvвшнээс дээш 8000 километр өндөрт Вашингтон зvглэн нисч явжээ. Нисэгч нислэгийн төвд байрлалаа илтгэн, Коновиго далан өнгөрч яваагаа мэдэгдээд, газардах цагаа хэлжээ. Vvний дараа микрофоноо тавиад, нисэх буудлаас өгдөг ердийн зааврыг хvлээжээ. Гучхан секундын дараа таваг хэлбэрийн гэрэлтсэн нисдэг биет vvлэн дундаас гэнэт гарч ирэн, эгц урдаас нь нисч мөргөлдөх гэж байгааг анзаарчээ. DC-6 хөлгийн нисэгч тэр дор нь анхааруулгын дохионы гэрлээ асаажээ. Таваг нvд гялбуулсан хурц гэрлээр дохио өгч, хөлгийн нисэгчийн бvхээгийг гэрэлтvvлсэн байна. Хурц гэрэлд гялбасан нисэгч хэдхэн мөч юу ч харахгvй болсоноос онгоц хамаг хурдаараа унаж эхлэв. Осол гаргах шахсан нисдэг биет шалмаг бултан, зайлж алга болжээ.
DC-6 өндрөө алдаж, нислэгийн 3000 километрийн өндөрт очжээ. Зорчигчид уналтын vед суудлаасаа сугарч, суудал хоорондын зайд чихэгджээ. Онгоц гэнэт чиглэлээ өөрчилсөн нь тэднийг гэнэдvvлэн цочоосон байна. Нисэгч нисэх буудалтай холбоо барьж, гэмтсэн зорчигчдод эмнэлгийн тусламж хvссэн ба азаар хvнд гэмтсэн хvн байхгvй байжээ. Голдуу энд тэндээ хөхөрч хавдсан хvн л их байлаа. DC-6 онгоц VНБ-тэй таарсан тухай анх WASHINGTON POST сонин мэдээлсэн ч оройн мэдээнд энэ тухай огт дурдаагvй байна. Ийм дуулиант мэдээг ямар ч сонин хэвлээгvй, радио телевизээр яриагvй байна.
Яагаад ингэтлээ нууцалж байна вэ? Ямар шалтгаан байна вэ?
Мэдээллийн хамгийн том гурван агентлаг болох United Press, International News Service, Associated Press vхсэн мэт чимээгvй байлаа. Эдгээр байгууллагууд чимээгvй байна гэдэг нь мэдээлэл маш нууц, нийтэд тарах ёсгvй гэсэн vг юм. Тэд хоорондоо маш их өрсөлддөг байсан тул иймэрхvv асуудалд болгоомжтой хандахгvй бол болохгvй ажээ. Энэ гурав гурвуулаа засгийн газарт, ялангуяа Пентагонд тэдний гарт янз бvрийн сувгаар орж ирсэн маш чухал нууц мэдээллийг дамжуулдаг байжээ. Хамтарч ажиллахаас татгалзсан болон засгийн газар нууцлахыг оролдож буй мэдээллийг нийтэлсэн агентлаг нь мэдээллийн хавчилт дарамтанд орох тул өрсөлдөгч нь тэр дороо тvvний дээр гарна гэсэн vг юм.
Хэрэв DC-6 онгоцонд тохиолдсон явдлын талаар арми чимээгvй өнгөрөөхөөр шийдсэн бол маш энгийн хоёр алхам хийхэд л хангалттай. Нэгд, VНБ-ийн тухай яриаг утгагvй зvйл хэмээн зарлаж, хэвлэлийнхэн тоть мэт тvvнийг нь давтах, нөгөө нь, гол гурван агентлагийн удирдлагатай албан бус уулзалт хийж, тэдэнд яриан завсар хэрэв та нар нисдэг тавагны тухай мартвал илvv сонирхолтой мэдээллийг бид өгч болно. . . г. м зvйл хэлэхэд л болдог байна. Иймэрхvv аргыг 1952 онд Вашингтоны дээгvvр ниссэн сvрэг VНБ-ийн нислэгийн дараа хэрэглэсэн гэдэг нь энэ тухай хэвлэлээр огт дурсагдаагvйгээс харагдах ба ганц Air Force л улиг болсон утгагvй яриа мэтийн зvйлээ яриад өнгөрчээ.
Орон нутгийн мэдээллийн хэрэгсэл бvрийг ингэж хянах нь боломжгvй бөгөөд нэгдсэн улсын муж бvрт гардаг олон зуун сонин сэтгvvлийг ямар ч эрсдэлгvйгээр чимээгvй байлгаж хэн ч чадахгvй билээ. Зуу зуун радио телевизийг нэг зэрэг дуугай болгон амыг нь барьж хэн чадах вэ? Хэн ч чадахгvй гэдгийг нь орон нутгийн мэдээллийн хэрэгслvvд VНБ харсан гэрчvvдийн яриаг байнга мэдээлж байснаар тайлбарлах байх. Орон нутгийн сонинд гарсан VНБ-ийн тухай мэдээг зарим томхон сонин хааяа нийтэлдэг байжээ.
Өнөөдөр VНБ хий vзэгдэл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. VНБ дэлхийн бvх улсын нутаг дэвсгэрт vзэгдэж, зөвхөн энэхvv бодит байдалд vндэслэгдэн бvх нууцыг тайлах зорилготой хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Эдгээр биетvvдийг итгэж болох гэрчvvд бусад улсад ч гэсэн харсан ба эдгээр биетvvдийн зургийг авч, одон орон судлалын дурангаар харж, цэргийн радарын дэлгэцэнд хvртэл харагдсан байтал Air Force VНБ-ийн тухай мэдээжийн баримтыг vгvйсгэсэн хэвээр байна. Цэргийн тийрэлтэт онгоцнууд vнэхээр VНБ-ийг дагасан байтал Air Force яагаад энэ тухай бvх мэдээллийг нууцлахыг оролдсоор байна вэ? Энэ байр суурь нь өнөөдөр ч ойлгомжгvй нууцлаг хэвээр байна.
VНБ-ийн гарал vvсэл юу вә? Доктор Оберт болон бусад эрдэмтэд газрын татах хvчийг давж чадсан уу? Харь гаригийнхан, өөр нарны аймгийнхны тvр буудаллах нисэх буудал нь манай дэлхий болсон гэж vзэж болох уу? Сvvлийн vед саран дээр гялалзах болсон хачирхалтай гэрэл VНБ-тэй холбоотой юу?
VНБ-ийн нууцыг тайлах баримт зарим улсын нууц архивт байж болох юм. Тэр НУУЦ, хэрэв vнэхээр л байдаг юм бол өнөөдрийг хvртэл нууц хэвээрээ л байна. Эцэст нь, Пентагоны бvх нууцыг мэдэх, солонгосын дайны ахмад дайчин, генерал Дуглас МакАртурын хэлсэн vгээр төгсгөе:
... Дэлхийн ард тvмэн эвсэж нэгдэн хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мөргөлдөөнд хvрч дайны уур амьсгал бий болбол энэ нь гариг хоорондын дайн болно гэсэн vг…
Энэ vгийг генерал 1955 оны 12 сарын 7-нд хэлжээ.