Орхигдсон байлдааны усан онгоц
ARAKWE гэж хэдийгээр байлдааны онгоцны хувьд ер бишийн санагдахаар нэр боловч тэрээр маш өвөрмөц онгоц байлаа. Америкийн тэнгисийн цэргийн байлдааны тvvхэнд өөрийн өвөрмөц хувь заяагаар тэмдэглэгджээ. Учир нь энэ онгоц хуурай газар байлдсан цорын ганц онгоц байв.
Тvvнийг хvрдэн сэлvvрт уурын онгоцны адил модоор хийж, тусгай хайрцаганд байрлуулсан ус самардагч асар том хvрдэн сэлvvрээр тоногложээ. Яг ийм уурын усан онгоцнууд өнөөдөр зугаалга, аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдаж байдаг билээ. ARAKWE удаан хугацаанд албан vvргээ гvйцэтгэж хуучирсан ч бахархмаар байлдааны онгоц байжээ. Тvvнийг Умард Өрнөдийн иргэний дайны vед угсарч эхэлсэн ч дэндvv сvvлд дуусгасан учир энэхvv цуст мөргөлдөөнд оролцоогvй байна. Ус самардах сэлvvрийн модон хvрзийг төмрөөр сольж, хоёр жижиг vхэр буу нэмж, цэргийн ангийн мэдэлд хvлээлгэн өгсөнөөс хойш олон жил байлдааны зориулалтаар ашиглагджээ.
Карибын тэнгист хэдэн жил хөндлөн гулд хөвж, тэндээсээ Хорнын хошуу хvрээд цаашлан тогтвор муутай Чилийн засгийн газарт сэтгэл санааны дэмжлэг vзvvлэхээр Чилийн Аконакуа хот хvрчээ. Энэхvv дэмжлэгээ хоёр vхэр буу, яндангийн баагисан утаа, од судал бvхий туг намируулан илэрхийлж байв.
Энд vvргээ гvйцэтгээд жил болсоны дараа онгоцны ахмад Александр болон багийнхны сэтгэл тавгvйтэж эхэлжээ. Онгоцонд бага зэргийн засвар хийх шаардлагатай болсоноор шалтаглан хөлгийн ахмад АНУ буцах хvсэлт гаргасан байна. Буцах тушаал эзэндээ дэндvv хоцорч иржээ...
Ахмад Александр өрөөндөө суун бараг cap хуучирсан мэдээ, тушаалуудыг уншиж суулаа. Тvvний нэг дээр ARAKWE онгоцыг Чилийн эргээс холдон Пенсакола явах тушаал байх нь тэр.
Бурхан минь! Пенсакола!
Алба хаах ёстой хугацаанаас дахиад бараг cap гаран хугацаагаар илvv алба хаана гэсэн vг!
Ахмадын өдрийн тэмдэглэлд тохиолдсон явдлын тухай: ...Дөнгөж ирсэн захиаг уншиж суутал ширээн дээр өлгөсөн дэнлvv савж эхэлсэн нь надад маш сонин санагдлаа. Бид далайн эрэгт зангуу хаян зогссон бөгөөд ямар ч салхи салхилаагvй байсан юм. Хачин хөдөлгөөний учрыг олохоор би хөлгийн тавцан дээр гvйн гарав. Далайн гvний газар хөдлөлт гэж бодогдохоор байсан тул би зангуугаа өргөж, задгай далайд гарах тушаал өгөв. Гэвч амжсангvй. Бид ямар нэгэн арга хэмжээ авч амжихаас өмнө онгоц гэнэт хуурай газар дээр гарчихсан сvvл хэсгээрээ далай руу харан зогсож байлаа. Зvvгдсэн хэвээр байсан зангуугаа таслан далайд гулган орж болно гэж бодогдов. Гэтэл гэнэтийн хурц наранд далайн эргийн шавар хатахдаа хорт хий ялгаруулж, багийн хэд хэдэн усан цэрэг энэ хийнд хордов. Иймэрхvv нөхцөлд авах ёстой анхны тусламж болох цууны уусмалд норгосон амны хаалт хэрэглэхийг би тушаалаа...
Далайн хvчтэй давалгаа ARAKWE-г эх газрын гvн рvv улам тvрсээр. Хөлөг онгоцны нимгэн, бат бэх эх бие амархан тvрэгдэн явсаар далайгаас гурван зуу гаран километр газар хадны дэргэд очин сая нэг зогсжээ. Хөдөлгvvр, хvрдний дугуй болон зарим нэг техник гэмтсэн байлаа. Эх биеийн хамгаалалт vгvй болж, усан онгоц задгай элсэн далай дунд хувь заяаны эрхээр хулгайч дээрэмчдийн өгөөш болон гарах газаргvй зогсжээ.
Эргийн дээрэмчид ч vнэхээр онгоцыг дээрэмдэхээр ирцгээв. Хөлөг онгоцны ахмад Александр усан цэргvvдэд буу сум тарааж, дээрэмчдэд анхааруулан хий буудсан байна. Гэвч өглөө нь ахмад ямар ч гарцгvй байдалд оржээ. Хулгайч нар шөнө онгоцны олон эд ангийг мулталж авсанаар барахгvй дээрэмчдийн тоо хэд дахин нэмэгдсэнийг хөлгийнхөн олж харцгаав. Тэд энд тэндээс байнга ойртож ирцгээн, хөлгийн тавцанд гарахыг оролдсоор. Усан цэргvvд маш их ядарч, эсэргvvцэл vзvvлэх улам хvндрэлтэй болсоор байлаа. Дээрэмчид бууны сум хvрэхгvй газар цугларан, дайралт хийхэд бэлдэж эхэлж байгаа нь харагдаж байв. Ахмад Александр vхэр буунуудыг цэнэглэхийг тушаавал, хөлөг онгоц давалгаанд тvрэгдэн хазайх vед бvх сум хөлгийн тавцангаас гулгаж алга болсон тухай vхэр бууны цэрэг илтгэжээ. Аргагvй байдалд орсон хөлгийн ахмад хачирхалтай шийдвэр гаргасан нь онгоцны гал тогоонд хатуу дугуй бяслаг байгааг санасантай холбоотой аж.
Дээрэмчид элсэн дээгvvр гар буугаар буудан байлдааны усан онгоц руу хашгиралдан дайрцгаалаа. Ахмад Александр тэднийг ойртож иртэл буудахгvй байх тушаал өгчээ. Дараа нь гэнэт vхэр буу хvнгэнэж, бяслаган сумнууд нисч эхэлсэн байна. Хэд хэдэн дээрэмчин газар дээрээ vхэдхийн унаж, бусад нь ухарч эхэлжээ. Хоёр дахь vхэр буу буудаж эхлэхэд дээрэмчдийн зохион байгуулалттай дайралт сандарсан зугаталт болон хувирчээ. Бодвол бяслага тийм ч амттай биш байсан бололтой.
ARAKWE далайд хэзээ ч дахин эргэж ирээгvй билээ. Тэрээр далайгаас олон километр хол элсэн далай дунд vлджээ. ARAKWE АНУ-ын тэнгисийн цэргийн байлдааны архивт тулалдаанд сураггvй алга болсон хөлөг онгоцны тоонд бvртгэгдсэн байна. Бvртгэлд ARAKWE хуурай газар тулалдсан, эргийн дээрэмчдийн эсрэг хатуу бяслаган сумтай vхэр буугаар буудаж ялсан анхны усан онгоц гэж цохон тэмдэглэжээ.