Ямар өнгөнд дуртайгаар нь эрчvvдийг шинжье.

бичсэн: mister төрөл: Сонжоо

Ямар өнгөнд дуртайгаар нь эрчvvдийг шинжье.
Улаан өнгөнд дуртай бол маш сонин хvн байдаг. Ийм хvн зан харьцаа сайтай, заримдаа хэтэрхий задгай хамаагvй байдаг. Магадгvй ийм эр хамгийн сайн тvшигтэй хань, эсвэл шал дэмий ч хvн байж болно. Яагаад гэвэл аливаа юманд голч байж чаддаггvй. Тэд заримдаа авгайдаа хэтэрхий нялуун хандаж, заримдаа айхтар хэрvvл хийдэг. Тэрчлэн олны газар явах дуртай. Энэ vед эхнэр нь заавал хамт яваарай. Хvн болгонтой халуун дотно харьцаатай байдаг тул тvvнийг дангаар нь эмэгтэй хvнтэй орхиж болохгvй. Бас ийм эр цөс ихтэй.

Хvрэн өнгөнд дуртай эрчvvл бол маш сайн нөхөр болно. Заримдаа эхнэрийнхээ санаа сэтгэлийг зовоох талтай. Гэхдээ санаа сайхантай, найдаж болох хvн гэдэгт итгэж яваарай. Тэрбээр дасгал сургууль хийх, дэг журам сахихыг маш чухалчилдаг. Мөнгөнд туйлын хайхрамжгvй. Гэр бvлийнхээ эдийн засагт садаа учруулах боловч эхнэр хvvхдээ тэгтлээ зовоодоггvй.

Нил ягаан өнгөнд дуртай харчуул тун онгироо, сагсуу бие томтой, гал дөлтэй, сул талаа нууж чаддаг, сэрэл мэдрэмж сайтай, гэхдээ тэр нь тийм амар илэрдэггvй. Ийм хvний эхнэр болсон хvн тvvнийг маш нарийн ажиглаж юу бодож байгааг нь ойлгож сурах хэрэгтэй. Тэд уцаарлаад байдаггvй, зовлон тохиолдвол дvнсийж, удаан хугацаанд сэтгэлээ онгойлгож чаддаггvй. Эхнэртээ хичнээн хайртай ч гэсэн тvvнийгээ ил гаргадаггvй маш vнэнч нөхөр байдаг. Тэднийг ойлгоход хэцvv. Тэд хайраа бусдын эрчvvлд тийм амар өгдөггvй.

Улбар шар өнгөнд дуртай эр хvн сэтгэл нь өөдрөг, зусарч, хvмvvстэй амархан танилцаж найзалдаг. Шинэхэн танилцсан vедээ жигтэйхэн дотно байснаа удалгvй бас өөр нэгэнтэй сvйд майд болдог. Ийм хvний эхнэр энэ занг нь дарж байх л хэрэгтэй дээ.

Ногоон өнгөнд дуртай эр номхон дөлгөөн, амгалан тайван, ёс журамтай, хvнд санаа тавьдаг, бусдыг ойлгодог, өрөвч, хvлээцтэй, хар хоргvй, эдийн шуналгvй байдаг. Иймээс тэдэнд хатуу сэтгэлтэй эхнэр тохирохгvй.

Шар өнгөнд дуртай эрчvvд эмэгтэйчvvдийн хvндэтгэл хvлээдэг. Гэвч тэдний сэтгэлийг мэдэхэд их хэцvv, холын бодолтой бvх юм арван хуруу тэгш байхыг шаарддаг. Ганцаараа байх дуртай. Эхнэр сонгохдоо тааруу. Хурц асуудлыг судалж чаддаг. Ийм эртэй ханилсан эмэгтэй ямагт уйтгартай, ганцаардмал байх болно.

Хар өнгөнд дуртай харчуул их шударга, хувиа хичээдэггvй, vнэн цагаанаар хөдөлмөрлөдөг, хамт олондоо сайхан сэтгэгдэл төрvvлж, ямар ч хvнтэй хамтарч ажиллаж чаддаг. Гэхдээ дээд албан тушаалд дэвшихэд хялбаргvй. Яагаад гэвэл тэмцэх чадвар дутдаг. Тэдний амьдрал харьцангуй тэгш, бусадтай ярьж хөөрөлдөх, зав чөлөө гармагц найз нөхөдтэйгөө ихэнх цагаа өнгөрөөх дуртай. Ийм эрчvvдийн эхнэр нь цагаан цайлган, илэн далангvй эмэгтэй байвал жинхэнэ сайхан гэр бvл болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: