Төрсөн он сар өдрөөр нь та найз нөхөд, ах дvv, амраг садан болон өөрийгөө шинжэнэ vv!

бичсэн: mister төрөл: Сонжоо
Тоогоо яаж олох вэ?
Өөрийнхөө төрсөн он сар өдрийн тоонуудыг хооронд нь нэмнэ. Хэрвээ 2 оронтой тоо гарвал дахиад хооронд нь нэмнэ.
Жишээ нь:
1980 оны 10 сарын 2нд төрсөн хvн байвал 1+9+8+0+1+0+0+2=21 , 2+1=3
Ингээд энэ хүний тоо 3.
1 2 3 4 5 6 7 8 9
1
Нэр алдар, идэвхтэй, шулуун шударга, хvчирхэгийн бэлэгдэл. Өөрийн хvслээ боломжтойгоо дvйцvvлж сонгосон замаараа замнах хэрэгтэй. Бусдад уруу татагдахгүйг байнга хичээж, амиа бодох, ашиг хонжоо хардаг зангаа бодон бодон зас! Өөрийнхөө санаснаар зvтгэх нь зөв боловч хvнтэй маргалдахаас байнга зайлсхий.

2
Энэ тоонд харъяалагддаг хvмvvс сэтгэл санааны хатуужилтай, соёлч боловсон, өршөөнгvй сэтгэлтэй. Дотоод сэтгэлдээ байнга зөрчилдөж байдаг. Эд нар гэрэл сvvдэр, халуун хvйтэн, баян хоосон, амьдрал vхлийн заагт оршин амьдарч байдаг. Энэ хvмvvс нь амьдралд байнга зохицох шаардлагатай байдаг.

3
Авъяаслаг, хурц ухаантай, мэдрэмж сайтай хvмvvс. Гэвч ганцаараа бол хэзээ ч авъяасаа нээж чадахгvй. Эдгээр хvмvvс ганцхан өнөөдрөөр амьдарч зугаалж, хөгжилдөн, наргих дуртай. Сонирхолтой хөгжилтэй хvмvvсээр хvрээлvvлсэн байдаг. Өөрийн хvч чадалд эргэлзэлгvй шийдмэг болж чадвал амжилтанд хvрнэ. Хөнгөн амьдралд джрлавал их том бололцоогоо алдана шvv!

4
Тогтвортой ажилсаг, хашир болгоомжтой, эрсдэлтэй ажлаас зайлсхийдэг хvмvvс байдаг. Өөрийн vзэл бодол төлөвлөгөөтэй, аливаад чадвьарлаг авъяастай, тэднийг хуурч мэхэлж чадахгvй. Харин тэд өөрөө өөрийгөө хуурахаас байнга болгоомжилж байх хэрэгтэй болдог. Хэрвээ даруухан байгаад байвал 4-ийн тооны эдгээр хvмvvсийн хувьд ядуурал, ялгадлын билэгдэл болох талтай. Өөрөө өөрийгөө хөгжvvлж мэргэжлийн ур чадвараа байнга дээшлvvл.

5
Та хурдан шаламгай, эрсдэлтэй vйл явдал, ажилд дуртай хvн юм. Их сайн хvн гэж тооцогддог. Зугаалга, тойрон аялалд дуртай. Хаа ч явсан гэртээ байгаа юм шиг тухлаг тайван чөлөөтэй байж чаддаг. Гадаад хэл сурах өндөр чадвартай, vйлдлийг нь урьдчилан тооцох аргагvй хувирамтгай, ухаалаг авхаалжтай. Амьдралын баяр хөөрөөр бялхаж байдаг. Ирээдvйд тэмvvлсэн өөдрөг сэтгэлтэй.

6
Vнэнч шударга, илэн далангvй, найдвартай, итгэл хvлээх чадвартай, дэвшилтэт шинэлэг vзэл бодолтой. Эргэн тойрныхоо хvмvvсийнхээ итгэл найдварыг бvрэн хvлээсэн. Хvмvvсийн амар амгалан, эвлэрэл, энх мэндийг авчирдаг. Өөдрөг vзэл, амьдралын баяр баясгалан, гэрэл гэгээг цацруулж явдаг. Хvрсэн амжилтандаа сэтгэл хангалуун байдаг ч ихийг бvтээх бололцоотой.

7
Энэ тоо нууцлаг байдал, аугаа их мэдлэгийн бэлэгдэл. Энэ хvмvvс эсрэг тэсрэг зан чанартай, идэвх зvтгэлтэй, шинжээч ухаантай, хурц баялаг уран зөгнөлт сэтгэхvйтэй. Энэ тоо нь хөгжмийн зохиолч, яруу найрагч, гvн ухаантан, гэртээ ганцаараа сууж бvтээл туурвих дуртай хvмvvсийн тоо. Онгод орсон vедээ ганцаараа байвал их бvтээмжтэй ажиллах боломжтой. Төрсөн он сар өдөрт нь 3 ба тvvнээс дээш 7 ороод нийлбэр нь 7 бол нэр алдар нь дэлхийд тvгнэ.

8
Энэ тоо нь ажил хэрэгч, амьдралын бvхий л салбарт чадварлаг байж чадах бололцоотой хvмvvсийн тоо. Эдгээр хvмvvс өөрийн төлөвлөснөө амжилттай хэрэгжvvлдэг. Энд тэдний сэтгэлийн хат, эршvvд зан нь тод илэрнэ. Өөрийгөө хайрлахгvй хөдөлмөрлөж зvтгэдэг. Замд тулгарсан бэрхшээл нь саад болохгvй харин ч улам их ажиллах эрч хvч нэмэгддэг. Тэд харин хэрцгий байж чаддаг. Найз нөхдөө сонгохдоо нийгэмд эзлэж буй байр суурийг нь хардаг.

9
Өндөр боловсрол эзэмших чадвартай, соёлч боловсон, сэтгэлийн тэнхээтэй, уран бvтээл хийх эрмэлзэлтэй. Энэ тоо нь анхдагч шинийг сэдэгч, зохион бvтээгч, хөдөлмөрчдийн тоо. Эдгээр хvмvvсд шийдвэрлэгдэхгvй асуудал болгон өөрийхөө чадварыг мэдэх боломж олгодог. Эдний хувь заяа нь өөрийн хvсэл мөрөөдөл, авъяас чадварыг хэрхэн бvрэн дvvрэн нээснээс хамаарна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: