Тэмээн хяруулын өвөг нисдэг байсан

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Тэмээн хяруулын овгийн аварга шувууд яагаад нисэх чадвараа алдсан тухай шинэ таамгийг Австралийн эрдэмтэд гаргажээ.
Канберра хот дахь Австралийн vндэсний их сургуулийн эрдэмтдийн дvгнэснээр vлэг гvрвэл 65 сая жилийн тэртээ устаж vгvй болсны дараа өнөөгийн тэмээн хяруулын өвөг бие даан хөгжсөн байна. Vлэг гvрвэлийн газарт дасамтгай онцлогийг хадгалж vлдсэн тэмээн хяруул газрын ихэнх амьтны адил хувьслын явцад томорсоор нисэх чадвараа гээсэн гэж австрали судлаачид vзжээ. Саяхныг хvртэл тvгээмэл байсан онол ёсоор нисдэггvй аварга шувуудын өвөг мөн нисдэггvй байсан гэж vздэг байсан юм.

Африкийн тэмээн хяруул, Австралазийн эмv, киви, Өмнөд Африкийн рея болон өдгөө устаж vгvй болсон Шинэ Зеландын мао шувуу зэрэг багтдаг нисдэггvй шувууны овог Африк, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Антарктидыг бvхэл нэг тив байхад дээр дурдсан vлэг гvрвэлийн мөхлийн дараахь тэмээн хяруулын өвгөөс vvссэн аж. Судалгааг ахалсан Мэттью Филиппсийн хэлснээр тэмээн хяруулын өвөг vлэг гvрвэлээс ялгаатай нь нисдэг байсан гэх магадлал өндөр. Харин нисэх чадвараа алдсан нь бие томтой болсноос гадна далавч шаардагдахааргvй амьдралын хэв маягтай болсонтой нь холбоотой гэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: