Тэжээвэр муур 1000 орчим зvйлийн амьтан иддэг

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Vvлдрээсээ vл шалтгаапан бvх тэжээвэр муур Felis Catus хэмээх нэг зvйлд багтдаг. Felis Catus, хvний харилцаа олон мянганы тvvхтэй бөгөөд эртний египетvvд                                                                                        

                                          4000 орчим жилийн өмнөөөс муурыг бурханчлан шvтсэн гэдэг. Египетvvд хайртай тэжээвэр муураа хойд ертөнцөд хөтөч нь болно хэмээн занданшуулан мөнхөлдөг байв. Заримд нь бvр хvнсийг нь базааж, хэдэн арван занданшуулсан хулганатай цуг оршуулдаг байжээ. Тэжээвэр мууртай холбоотой хамгийн эртний ул мөр Кипр арлаас олдсон муужгай буюу манжуухайн 9500 орчим жилийн настай бунхан юм. Мэрэгчид зэрлэг мийн овгийнхныг хvн рvv хөтөлсөн гэж тvvхчид vздэг. Хулгана, зурам хөнөөх онцгой чадвар нь муурыг анх хvнд таниулсан байх талтай. Зэрлэг муурын адил тэжээвэр муур байгалиас заяасан ангуучлах чадвартай бөгөөд хурц савар, шvдээрээ олзоо хөнөөдөг. Шөнө дунд ч хараа нь сайн байдаг нь муурыг идэш нь болдог ихэнх амьтнаас давуу талтай болгодог. Мөн сонсгол нь тун мэдрэмтгий, хөдөлгөөн нь хурдан шаламгай, гойд овсгоотой. Муур мод, хашаа болон гэрийн тавилгуудад тэмдэг тавих, ялгадсаа vлдээх зэргээр бусадтайгаа харилцдаг. Тэжээвэр муурын дийлэнх нь махан хvнстэн бөгөөд ширvvн хэл, хурц шvд нь ямар ч хvнсэнд тохирсон. Зарим тооцоогоор тэжээвэр муур 1000 орчим зvйлийн амьтан иддэг. Дэлхий даяар тархсан тэжээвэр муурын дундаж хэмжээ 71 см, жин нь 2.3-9 кг. Одоогоор муур дэлхийн хамгийн тvгээмэл тэжээвэр амьтан юм.

          

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

муур 4 сар л тээдэг
тэгээд ойролцоогоор 17 насалдаг
бичсэн zaya (зочин) цаг: 12:43, 2012-04-17 | Холбоос | |
муур хэдэн настай юм бэ
Манайх нэг хөөрхөн мууртай, гэтэл гэнэт гадуур тэнэж алга болоод одоо жирэмсэн болсон юм шиг байна. хэдэн сар тээдэг, өөрөө хэдэн нас насалдаг талаар нетэд юу ч олохгүй юм, туслаач.
бичсэн Зочин цаг: 13:42, 2011-05-09 | Холбоос | |