Цангасан тэмээ арав гаруй минутад 135 литр ус уудаг
Хоёр бөхт тэмээний (Camelus Bactrianus) бөх нэг бөхт араб тэмээнийх шиг биед нь ус, эрч хvч нэмдэг. Бөхнийхөө ачаар л тэмээ ус уулгvйгээр олон долоо хоног
аяны замд явж, говь цөлийн хатуу ширvvнийг цөхрөлгvй туулдаг. Бөхөн дэх өөх нь шавхагдвал бөх нь сул, унжгар харагдана. Зундаа цельсийн +38, өвөлдөө -29 хэм хvрдэг төв, зvvн Азийн цөлд нутагладаг хоёр бөхт тэмээ цаг уурын хувьд дэлхийн хамгийн харгис нутгийн нэгд дасан зохицох онцгой чадвартай. Хөөвөр нь л гэхэд өвөл цагт биеийг нь жавраас халхалдаг бол улирал солигдож, урь ороход унадаг. Араб тэмээний адил бараг хөлөрдөггvй нь биеийн шингэнээ алдахгvй байхад нь зохицсон. Өвс ургамалд агуулагддаг шингэн өвөл цагт хоёр бөхт тэмээний усны эх vvсвэр болдог. Ангаж, ядрахыг мэддэггvй мэт тэсвэр хатуужилтай тэмээ нэг уухдаа харин ханахыг мэдэхгvй ууна. Их цангасан тэмээ ердөө 13 минутад 30 орчим галлон буюу 135 литр ус уудаг. Араб тэмээнийхтэй адил хоёр бөхт тэмээний хамар, хөмсөг, урт сормуус нь элснээс амьсгалын эрхтэн, нvдийг нь хамгаалдаг. Шинжлэх ухаанд Бактрийн тэмээ гэгддэг хоёр бөхт тэмээг нийтийн тооллын өмнөх 2500-гаад оны vед өнөөгийн Ираны хойд, Афганистаны зvvн хойд хэсэгт буюу Туркестаны баруун өмнөд хэсэгт анх гаршуулсан гэгддэг. Азийн тэмээний vржил удаан явагддаг бөгөөд ингэ ботгоо 12-14 cap тээдэг. 50 хvртэлх жилийн настай хоёр бөхт тэмээний дундаж жин 816 кг, өндөр нь 2.1 метр. Өдгөө 1.4 сая гаруй хоёр бөхт тэмээ байдаг гэх судалгаа бий. Харин зэрлэг тэмээ буюу хавтгай Хятад, Монголын нутагт мянга орчим vлджээ. Зэрлэг тэмээг Олон улсын байгаль хамгааллын сангаас устаж болзошгvй амьтны жагсаалтад багтаасан байна.