Анааш зогсоогоороо амарждаг

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Урт хөл, өндөр хvзvvтэй анааш (giraffa camelopardalis) дэлхий дээрх хамгийн өндөр хөхтөн амьтан. Хөл нь гэхэд л ихэнх хvнээс өндөр буюу 1.8 метр 

Харин биеийнх нь өндөр 4-6 метр, жин нь 790-1270 кг. Урт хөлнийхөө ачаар анааш богино зайд дунджаар 56 км/цаг, холын зайд 16 км/цаг хурдлах чадвартай. Энэхvv сvрлэг амьтан халуун нутгийн тал хээрт нутагладаг бөгөөд ойролцоогоор арвуулаа сvрэглэн амьдарна. Нас, бие гvйцсэн эр анаашнуудын дунд тулаан болох нь элбэг ч аюултай байх нь бараг vгvй. Анааш тайван дөлгөөн амьтан тул тиймэрхvv тэмцэлд нэг нь бууж өгснөөр vлэмж биетнvvдийн тулаан өндөрлөдөг. Бусдаас өндөр давуу талаа анааш цөөн амьтны хvрч чадах vржил шимт модны мөчир, навчаар хооллоход ашигладаг. Хуайсны навч, мөчрийг хамгийн ихээр амтархан иднэ. Өндөр байх нь ангуучдаас биеэ хамгаалахад мөн тустай. Анаашны хөл нь хvртэл урт. Тавь гаруй см урт хөл нь мөчрийн хэлтэрхийг тvvхэд зохицсон. Өдрийн ихэнх цагийг хооллоход зарцуулдаг бөгөөд хvнсээ vхэр шиг удаан зажилдаг.

Долоо хоногт олон зуун кг навч иддэг тул идэш тэжээлээ эрж өдөрт олон арван км зам туулдаг. Урт хөл, хvзvv нь заримдаа гай тарих нь бий. Тонгойх, ялангуяа ус уухдаа бөхийх нь аминд халтай. Учир нь хөлөө тэнийлгэн сууж, хvзvvгээ нугалах мэт эв хавгvй тонгойн байж ус уудаг тул Африкийн том муур зэрэг зэрлэг амьтдын идэш болох нь элбэг. Тиймээс байгалийн зохицлоор анааш 4-10 өдөрт нэг л удаа ус уудаг. Биедээ шаардлагатай шингэний ихэнх хэсгийг шvvслэг ургамал, навчнаас авдаг байна. Эмэгчин нь зогсоогоороо амарждаг бөгөөд дөнгөж мэндэлсэн анааш 1.5 метрийн өндрөөс газарт унадаг. Эсэн мэнд төрсөн анааш цагийн дотор хөл дээрээ тэнцэж, арав хvрэхгvй цагийн дараа эхтэйгээ зэрэгцэн давхиж чадна. Алаг эрээн арьстай ихэнх хөхтөн амьтны адил анаашны хээ давтагдашгvй. Гэхдээ нэг бvс нутгийн анаашны хээ ижил төстэй байдаг. Дундаж нас 25.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: