Чоно

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Дутуу заяатад vзэгддэггvй, адил заяатад харагддаг, илvv заяатай хvнд алагдцаг хэмээн яригдаж ирсэн чоно хэмээ хурхийц, гоо vзэсгэлэн сvр хvч омог хийморилог амьтны талаар олон ном зохиолыг хvн төрөлхтөн туурвисан нь сонирхолтой агаад сургаалтай юм.

Саарал чоно

Саарал чоно бол нохойн овгийн хамгийн том, хамгийн гол төлөөлөгч. Саарал чоныг монголчууд заримдаа хөх чоно гэж нэрлэдэг. Хээр хөдөө хөхөрч гандатлаа давхиж явдаг болохоор нь тэгж нэрлэдэг биз. Саарал чоно говь, цөл, тал, ой, хөвч бvр хvйтэн тундрт хvртэл амьдарна. Өөрөөр хэлбэл, хvн хаана байна тэнд чоно байдаг гэж хэлж болно. Чоно нь азарган чоно, гичий, бэлтрэгнvvдээс бvрдэх жинхэнэ гэр бvлийн амьдралаар амьдрах бөгөөд өвөл хэд хэдэн бvл нийлж сvрэг vvсгэн ан хийнэ. Хавар сvрэг хос хосоороо тарж дараагийн vр төлөө төрvvлж өсгөх ажилдаа орно. Хос болгон өөрийн гэсэн эзэмшил нутагтай. Энэ нутгийнхаа хил дагуу хаяглаж эзэнтэй гэдгийг бусдадаа мэдэгдэнэ. Гичий 2-8 бэлтрэг гаргана. Бэлтрэгний тоо гичийн нас, эрvvл мэнд, хоол тэжээл элбэг эсвэл ховор байснаас шалтгаална. Гичий бэлтрэгээ сар хагас сvvгээрээ тэжээнэ. Гэхдээ тэд нvхнээсээ хааш хаашаа долоон км газарт ан хийдэггvй. Энэ нь нvхээ аюулгvй байлгах шалгарсан арга аж. Тэд 50-120 км явж ан хийх нь ердийн vзэгдэл. Эх, эцэг чоно эхлээд махыг ходоодноосоо гулиган бэлтрэгээ хооллож байснаа тэднийг томронгуут амьд амьтан авчирч “алж” сургана. Yvний дараа азарган чоно бэлтрэгнvvдээ дагуулан явж эзэмшил нутагтайгаа танилцуулж бас анд сургана. Намар гэхэд бэлтрэгнvvд сvргийн бvрэн эрхт гишvvд болж ан авд оролцож бас чоно болсноо зарлан ульж эхэлнэ. Чоно хvйтнээс айхгvй боловч өлсгөлөнд нэрвэгдэх нь элбэг. Саяхныг болтол чоныг мал амьтны дайсан хэмээн хаа сайгvй устгаж байсан билээ. Харин одоо чоно амьтдын сул доройг нь агнаж амьтдын сvргийг эрvvл байлгахад чухал vvрэгтэй болохыг бvгд мэддэг болжээ. Иймээс чоногvй болсон Европын орнууд чонотой болох арга хэмжээ авч байна. Хэдэн жилийн өмнө манай¬хаас ч гэсэн зуу гаруй бэлтрэг авсан. Одоо тэд баруун Европын ой хөвч, уул хадыг цууриатуулан ульж чоно буцан ирсэнийг ойр тойрондоо зарлаж байгаа биз.

Цагаан чоно

Монгол анчид цагаан чоныг агнадаггvй. Ер цагаан тарвага байсан ч агнахыг цээрлэдэг. Харин эрдэмтэд цагаан чоныг сонгон судлах дуртай. Учир нь тэд нохойтой хамгийн ойр төрлийн зэрлэг амьтан аж. Бас цагаан чоно маш амархан гаршдаг гээд бод доо. Иймээс ч эрдэмтэд цагаан чоныг “байгалийн бэлэг” гэдэг.

Улаан чоно

Улаан чоно зөвхөн улаан өнгөтэй төдийгvй дэлхийн “Улаан ном”-д бvртгэгдсэн ганц чоно. Тэгэхээр улаан чоно бол хамгийн ховор чоно гэсэн vг. Энэ чоно манай оронд ч байсан. Харамсалтай нь, өнгөрсөн зууны 60-аад оны vед устаж дууссан билээ. Иймээс өнөөдөр улаан чоно хvмvvсийн хамгаалалтанд орсон ганц чоно болсон аж. Өнөөдөр улаан чоно дархан газруудад тайван амьдарч байна. Мөн амьтны хvрээлэн, циркт энэ амьтныг харж болно. Улаан чонын арьсаар аливаа эд, зvйл хийхийг дэлхий даяар хориглосон аж.

Цасны чоно

Хvмvvс амьдардаг байнга цастай байдаг хойт зvгийн хvйтэн нутгуудад цасны чоно амьдарна. Цасны чоно гэдэг бол яг vнэндээ хvмvvс зохиомлоор моод болгосон реклам. Яагаад гэвэл цасны чоно тусгай зvйл байтугай дэд зvйл ч биш. Гэхдээ цасны чоно бол vнэхээр гоё, сайхан амьтан гэдгийг хvлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь цасны чоно, цасгvй газрын чононоос хамаагvй цайвар өнгөтэй, өтгөн сахлаг vстэй учир их гоё харагдана. Энэ нутгийн хvмvvс эрт vеэс цасны чонын арьсаар хувцас хийж хvйтнээс биеэ хамгаалсаар өнөөдрийг хvрчээ. Харин хvмvvс цасны чонын арьсаар хийсэн эмэгтэй хvний шубыг рекламдаж мөнгө олох арга болгожээ. Yvнээс болж цасны чонын тоо толгой манай буга, тарвага шиг болчихгvй бол рекламдаж мөнгө олохын буруу ч гэж юу байх билээ.

Чонын нvд

Чоно хvний нvд рvv эгц хардаггvй гэдэг. Энэ нь хээрийн чононд хамааралтай vг. Хvнд дассан чоно бол өөр хэрэг. Циркийн чоно хэний ч нvд рvv тоохгvй харна. Чоно улаан нvдтэй болох нь бий. Ууртай байгаа нь тэр. Ногоон нvдтэй бол туйлын чоно. Харанхуйд амьдрахад зохицож мий шиг ногоон нvдтэй болсон нь тэр. Ердийн чонын нvд бор хvрэн өнгөтэй. Энэ нvд цэхийгээд эхэлбэл та хурдан холдсон нь дээр. Учир нь тэр тан руу дайрах гэж хорхойсч байгаа нь тэр. Гэхдээ чонын нvд яг л хvний нvд шиг эзнийхээ сэтгэл, санаа ямар байгааг бvрэн илэрхийлдэг. Иймээс ч зураачид чоныг, ялангуяа нvдийг нь янз бvрээр зурах дуртай. Та амьд чоно, ялангуяа тvvний нvдийг нь хараад vзээрэй. Сэтгэлд тань нэг л таагvй мэдрэмж төрөхийг мэдэрнэ. Энэ нь бидний тархинд vлдсэн аль эртний бvр хэдэн арван мянган жилийн тэртээ бидний өвгийн, өвгийн vед бий болсон тэр болгоомжлол, шуудхан хэлбэл айдсын vлдэгдэл сэргэж байгаа нь тэр.


Монгол нуттйн чоно товчдоо иймэрхvv. Азарган чонын тухай товч өгvvльө. Сvргийн манлай, сvр хvчтэй энэ амьтан 14 нас хvрч амьдардаг. 2-9 нас нь vржлийн чадвартай vе нь юм. Азарган чоно нь өөр гичийд хавьтдаггvй, бусад азаргыг ч сvрэгг ойртуулдагтvй, хатуу хуультай. Чухал vед гичийдээ тусалж ан ав хийнэ.

Өвөлд хэрэгпэх, гичий зулзагалах vед өгөх хоолыг энд тэнд бөөлжиж булж нөөцөлнө. Хамгийн хvйтэн газар очиж ороо идэвхээ сэргээнэ. Нийтдээ 2 cap орчим гичийд, ямар ч эрх мэдэл өгөлгvй бvрэн захирах ба гичийгээ зулзагалахын өмнөх 20, дараах 10 хоногт уңд хоол бэлдэж өгдөг. Ер чонын амьдрал нь нарийн дэг журам, хатуу сахилга дээр тогтдог, сvргийг бол цэгц гичий толгойлдог нь сонин.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: