Могой

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Могой хаздаггvй, хатгадаг

Дэлхий дээр айж, мэгдэм, хайр хvрэм амьтад тун ч олон. Тэдний нэг бол могой. Харахад гар, хөл гэж vгvй, vргэлжилсэн урт биетэй нэг л сэтгэл татам бус. Эр, эмийг нь ч бvр танихын аргагvй.

Өнгө төрх нь л өөр. Хvмvvс тэднийг эр, эм гэхээсээ илvv хортой, хоргvй гэж хоёр ангилдаг. Дэлхий дээр 3000 гаруй зvйлийн могой байдгaac 300 нь хортой. Энэ удаагийнхаа "Амьтны ертөнц"-д хачин жигтэй гэмээр энэ амьтны тухай өгvvлж буй юм.

Манай оронд дөрвөн овог, долоон төрөлд багтах найман зvйлийн могой бий. Тэдгээрээс хамгийн ховорт тооцогддог нь тэмээн сvvлт. Сvvл нь маш богинохон учраас ингэж нэрлэсэн хэрэг. Харин хамгийн том нь усны могой. Урт нь 1,40 м хvрэх агаад тvvнийг толгой дээрх хоёр шар толбоор нь таньж болно. Тэднийг нарийн, угалзат, сум, хээрийн загалмайт, бамбай хоншоорт, рашааны гэх мэтчилэн янз бvрээр нэрлэдэг. Харин хоргvй могой том биетэй байх нь элбэг. Тиймээс аварга могойн ихэнх нь хоргvй гэж ойлгож болно. Гэхдээ могойг гаднаас нь хараад хортой, хоргvй нь таних боломжгvй учир зан авир, онцлог шинжээр нь таньж болох талтай. Жишээ нь, усны могойг ар шил дээрх хоёр том цайвар толбоор нь, хорт загалмайтыг толгойн орой дээрх хэрээсээр нь мэдэж болно. Хамгийн гол ялгагдах онцлог нь дээд эрvvнд нь байх хорт шvд. Ингээд могойн тухай цааш vргэлжлvvлье.

Хvйтэн сэтгэлтэй амьтан
Ихэнх могой өндөглөдөг. Харин зарим нь амилсан өндөг гаргадаг. Өндөгнийх нь цаашдын хувь заяа ихэнх ээж могойд бараг л хамаагvй. Тэд өндгөө гаргаад л орхичихдог цэвдэг амьтан. Бурханы авралаар төрсөн тэднийг байгаль эх ивээлдээ авч, нар туссан ээвэр газар сая тэд нэг юм биелэлээ олдог. Ховорхон аз завшаанаар могой болдог ч гэж хэлж болно. Учир нь тэд малын хөлөөр гишгэгдэх, махчин шувуудын хоол болох нь элбэг. Могой ихэнхдээ л зөөлөн хөрстэй, чийглэг газар бараадаж төрдөг. Хөдөө газар бол айлын нуруулдсан аргал дор өндөглөх нь олонтаа. "Могойн өндөг, vрэл шиг, эсвэл шvр шиг хvvхдийн анхаарал татам өнгө төрхтэй гэж харсан хvмvvс ярих нь бий. Тиймээс хvvхэд андуураад авчих вий, тоглож яваад залгичих вий гэж хууччуул болгоомжилдог.

Могойн чуулган
Хавар, намрын улиралд могой чуулдаг. Харин могойн чуулгантай тааралдсан хvн хормойгоо дэвсээд газар суудаг гэлцдэг. Энэ vед могой хормой дээр чинь ирж, цагираглаад буцвал баяждаг, бас урт насалдаг гэж хvмvvс ярих нь бий. Хэрэв тvvнийг vл ойшоовол муу зvйл тохиолддог гэж ярьдаг. Намар орой хад асга бvхий газар могой олноороо цугларч, ичдэг. Хаврын урь ормогц могой ичээнээсээ гарч, нарны илч, дулаан газар бараадан биеийнхээ чилээг гарган хол газар туулах чадвартай болж аваад зvг зvгт таран оддог аж. Энэ vзэгдлийг манайхан "могойн чуулган" хэмээн нэрлэдэг байна.

Могой хатгадаггvй
Манайхан "могой хатгана" гэцгээдэг. Харин vнэн хэрэгтээ могой хатгадаггvй, хаздаг аж. Тvvний хэл vргэлж цухалзаж явдаг болохоор ингэж ярих болсон ч байж магад. Vнэндээ бол могой хэлнийхээ тусламжтайгаар орчин тойрноо мэдэрч, хоолоо олж иддэг гэнэ. Хэл нь яг л бидний хамар шиг, чухал vvрэг гvйцэтгэдэг бөгөөд хаана ямар хоол байгааг тэр хэлээрээ vнэрлэж, мэдрээд зогсохгvй, ямар амьтан болохыг нь хvртэл сайн таньдаг ажээ.

Хоолны цэс нь тийм ч тансаг бус
Тэр олон төрлийн хоол иддэггvй ядмагхан нэгэн. Хулгана, оготно, зурам, гvрвэл төдийхнөөр л хооллоно. Хэт ховдогловол тvvнийг "хахах" аюул хvлээж байдаг учраас тэр болгоомжилдог байж ч мэднэ. Учир нь могой хvссэн хоолоо олоод идчих чадвартай, хачин хурдан амьтан. Барагтай л бол хоолоо алдахгvй. Амдаж гvйгээд л, аль эсвэл араас нь ухасхийгээд л, өдрийн хоол аманд нь хэдийн орсон байна. Могой ганцхан vсрээд л хазаж орхидог. Харин энэ vед могойн хор дээд эрvvгээр нь дамжин шарх руу нь урсан орж, улмаар амь өрсөн тэмцэж буй амьтныг муужирч, ухаан алдахад хvргэдэг байна.

Тэнгэрийн амьтныг эс тооцвол газарт дайсан ховор
Шувууд тvvнд халтай. Бvргэд, тас, cap гээд томчууд тvvнийг vзэхгvй. Vр зулзагатайгаа vдийн зоог барьчихдаг. Тэднийг эс тооцвол тvvнд дайсан ховор. Газарт бол тэр "хаан"л гэсэн vг. Харсан vзсэн хvмvvс хашигчиж, айж гvйгээд л, хаа таарсан газраа сvv дусааж дайлаад л. Тэр ёстой л нэг жаргалаа эдэлдэг. Шувууд бол өөр. Шvvрч аваад л нисчихдэг. Энэ vед ихэнх могой өөрийнхөө биеийг хамгаалж чаддаггvй. Харин зарим нь өөрсдийгөө хамгаалчихдаг муу аргатай. Тухайлбал, халуун оронд амьдардаг наж хэмээх могой өөр рvv нь дайрсан, таалагдаагvй амьтдыг хашраахаа сайн мэддэг. Тэр дайснаа хороороо нулимж хордуулдаг аж.

Тэр бас гоёх дуртай
"Могой хvн хоёр гууждаг юм гэнэ лээ. Хvний арьсыг могой хардаг. Харин тvvнийхийг хvн хардаг" гэлцдэг. Могой хөдөө хээр, хад асгатай газар "дээл"-ээ сольж, гангарах нь бий. Харин хуучин "хувцас"-аа солихын өмнө тvvний ааш зан хувирч, гялалзсан хурц нvд нь булингартаж, арьсных нь өнгө гундаж улмаар хамар, хоншоороосоо эхлэн гууждаг. Тэгээд хад, бутан дундуур сvлжилдэн явах зуур толгойн хэсгийн арьс нь юманд тээглэн шамарч тэр хуучин дээлээ замдаа гээдэг ажээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

могой
энэ одоо могой амаараа төрдөг юм уу гэдсээрээ төрдөг юм уу энэ нь надаа чухал байна шал тэнэг юм биччихээд юу гээд байгаа юм
бичсэн энхжин (зочин) цаг: 19:47, 2015-05-18 | Холбоос | |
goy bolje
бичсэн Зочин цаг: 11:43, 2013-12-09 | Холбоос | |
ярзайтал инээх aimar bs sonirholtoi ymaa
бичсэн Зочин цаг: 23:22, 2012-03-01 | Холбоос | |