Энэ хорвоогийн хамгийн гаж хvмvvс: Хамгийн урт сахалтай эмэгтэй. 36 см...
2м 10 см урт vстэй Письменная Татьяна бvсгvй Халимагийн Элистад амьдарьдаг. Тэрээр хоёр ч удаа улсынхаа хамгийн урт vстэй эмэгтэйгээр шалгарч байв.
Биен дээрээ 432 мэнгэтэй Зимницкая Татьяна өдгөө 16 настай бөгөөд тэр одоо Ростов на Донд амьдарч байгаа гэнэ.
Тэгвэл хөлөндөө хамгийн урт vстэй эр гэж байна аа. Тvvний хөлний vс 41мм-ийн урттай. 1980 онд төрсөн Абдулганеев Ильяс Самарад амьдардаг бөгөөд хөлнийхөө “чимэглэлийг” улам урт болгох зорилготой гэнэ.
Екатеринбургийн иргэн Лариса Будянская дөрвөн жилийн дотор хумсаа хагас метр хvртэл ургуулсан байна. Бvх хумс нь адил урттай бөгөөд тvvнийгээ элдэв төрлийн гоёл чимэглэлээр гангалах дуртай аж.
Энэтхэгийн Панжабе хотын нэгэн банкны ажилтан Шамшер Сингх өглөө болгон ажилдаа гарахдаа 183 см сахлаа цэгцлэх гэж багагvй цаг зарцуулдаг байна. Тvvний баримталдаг шашинд нvvрнийхээ vсэг авч болохгvй гэсэн цээр байдаг гэнэ.
Харин 533 см урт сахалтай Ганс Н. Лангсета гэдэг эр 1846-1927 онд амьдарч байжээ. Норвегийн иргэн тvvнийг АНУ-ын Айова мужийн Кенсетте хотод оршуулсан бөгөөд 1967 онд тvvний сахалыг Вашингтоны the Smithsonian Institution-д бэлэглэжээ.
Хамгийн урт сахалтай эмэгтэй гэж байна аа. 1842 онд Кентуккид төрсөн тvvний сахал 1884 онд 36 см болтлоо ургасан байв.
Дэлхийн хамгийн урт vстэй эрхэм бол Энэтхэгийн Жагадамбика Жагатмата юм. 1913.08.10-нд төрсөн тvvний vсний урт 528.3 см байсан гээд бод доо.
Бvх хурууных нь хумс нийлээд 593 см урттай болсон нэгэн эрхэм мөн л Энэтхэгт амьдарч байв. 1937 онд төрсөн тэрээр гэрэл зурагчин бөгөөд ажлаа зөвхөн баруун гараараа хийдэг байна. 1952 оноос хойш хумсаа огт аваагvй гэнэ.
Хөлөндөө 15 хуруу, гарандаа 14 хуруутай хvvг 1921 оны есөн сард Лондонгийн Дорнод дvvрэгт амьдарч байхыг тодруулж “Гиннес”-ийн номонд бvртгэжээ.
Дэлхийн хамгийн том размерийн хөлөнд Пенсильваны Мэтью Макгроригийнх бvртгэгджээ. Тэрээр америк стандартаар 26 размерийн гутал өмсдөг байв.
Бирмийн Мянмар дахь Карени омгийн нэгэн бvсгvй гангарааны зориулалттай цагираганы тусламжтай хvзvvгээ 40 см болтол сунгажээ.
Хамгийн өргөн бэлхvvсний тойрог 3.02 м ажээ. Энэ амжилтйн эзэн Вальтер Гудзоны /1944-1991/ биеийн жин 545 кг байсан болохоор аргагvй ч юм уу даа.
Тэгвэл эсрэгээр хамгийн нарийхан бэлхvvсээр Английн Этель Гранжерынх тооцогддог. 1929-1933 онд тvvний бэлхvvс 56-аас 33 см болтол нарийссан байв.
Мөн 33 см бэлхvvстэй Францын жvжигчин Эмили Мари Бушан энэ амжилтыг хуваан хvртдэг байна.