Далайн vсэрхэг хав зулзагаа жил орчим тээдэг

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Анчдын харааг булаасан хөөвөртэй далайн хав (Arctocephalinae) олон бий. Тэдгээрээс умардын vсэрхэг хав улэмж биетэйгээрээ ангуучдын нvдэнд өртөх нь их.

Тиймдээ ч XIX зууны дунд vед бараг мөхлийн ирмэгт тулжээ. Харин 1911 оноос хуулийн хvрээнд хамгаалагдах болсноор тоо толгой нь өдгөө 1.3 сая болтлоо өссөн байна. Харин өмнөдийн vсэрхэг хавны найман зvйлийн тоо толгой хэдэн зууны өмнөх шигээ байгалийн жамаар өсч буй.
Баха арлын, Өмнөд Африкийн болон Өмнөд Америк, Австралийн гэсэн vндсэн дөрвөн зvйлд хуваагддаг өмнөдийн vсэрхэг хавууд бvгд умардын vеэлээсээ биеэр жижиг. Хурц хараа, сонор чихтэй vсэрхэг хав далайн чихгvй болон урт vст хаваас ялгаатай нь өхөөрдөм жижиг чихтэй. Хуурай газарт удаан байж чадах ч усыг илvvд vзнэ. Зарим зvйл нь олон долоо хоногийн турш зөвхөн загас, нялцгай биет, жижиг шувууд болон сам хорхойтой төстэй крил хэмээх усны хорхойгоор хооллон усанд өнждөг. Нэг, хоёроороо сэлэх нь бий ч ихэвчлэн сvрэглэдэг. Хосоороо юм уу цөөхvvлээ салсан тэдгээр сvрэг vржлийн улирал ирмэгц эрэг хавьд нэгдэн нийлнэ. Зарим хэлэнд бух гэгддэг эр нь газар нутаг тогтоож, 40 гаруй эмэгчнийг цуглуулан сvргийн ахлагч болохоор бусадтайгаа тэмцдэг.

Эмэгчин нь амаржсанаасаа хэдхэн өдрийн дараа дахин эвцэлдэх чадвартай. Далайн vсэрхэг хав эхийнхээ хэвлийд жил орчим бойждог. Эх, vрийн харилцаа нь ихэнх амьтны адил онцгой бөгөөд далайн vсэрхэг эм хав зулзагатайгаа өөр нэгний сонсч, ойлгохооргvй авиагаар харилцдаг байна. Дөрвөн жилийн турш тусдаа байсан vсэрхэг эм хав болон зулзага нь нэгнийхээ авиаг тvвэггvй таньсныг эрдэмтэд тогтоосон байдаг. Далайн vсэрхэг хавын тоо толгой хулгайн ан, эргийн бохирдол зэргээс болж уугуул зарим нутагтаа цөөрсөн ч бvхэлдээ тогтвортой өсч байна. 12-30 жилийн настай далайн vсэрхэг хавын биеийн хэмжээ 1.2-3.1 метр, дундаж жин нь 317 кг.






Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: