Энэтхэгийн Таж-Махал
Мөнхийн хайрын билгэдэл Таж Махал

Гол бунхан төв vvднээсээ
Анх Могулын эзэнт гvрний хаан Шах Жахан хайртай эхнэр Мумтаз Махал нь төрөлтийн хvндрэлээс болж vхэхэд дурсгалд нь зориулан мөнхийн хайрын билгэдэл болгон барьсан гэдэг. Одоогийн мөнгөн дvнгээр шилжvvлж бодоход хагас тэрбум орчим долларын өртгөөр бvтсэн Перс, Энэтхэг, Араб маягийн барилгын хэв загварыг хослуулсан энэ нvсэр том бунханыг 1631 оноос хойш 22 жил барьж байж босгожээ. Дэлхийн гайхамшгийн тоонд орох болсон vндсэн шалтгаан нь миний ойлгосноор тэр олон жилийн өмнө ийм маягийн зvйл бvтээгээд тэр нь өдий болтол чулуундаа бараг зураас ч vгvй хэвээр vлдсэн нь л юм болов уу даа.
Тажийг баригдаж дөнгөж дууссаны дараа Шах Жаханы хvv Аурангзеб аавыгаа баривчлан Тажийн яг хажууд байрлах Агра Форт буюу Аграгийн хориглолтын цайзад хорих болов. Ингэх болсон шалтгаан нь дурлалдаа хэт мансуурсан Шах Жахан улсынхаа хамаг хөрөнгийг Таж барихад зориулаад зогсоогvй баригдаж дууссаных нь дараа голын нөгөө эрэг дээр яг адилханыг хар өнгөтэйгээр барихаар төлөвлөж байсантай холбоотой гэнэ. Хар Таж Махал барихаар бэлдэж байсан гэх туурь, хар өнгийн гантиг чулуунууд одоо ч Ямуна мөрний нөгөө эрэг дээр байдаг юм гэнэ лээ. Хорионд ороод нэг их удаагvй нас нөгцсөн аавыгаа Аурангзеб Тажийн гол бунханд хайрт эхнэр Мумтазынх нь хажууд байрлуулсан гэдэг. Тажийг тойрсон vлгэр домог шиг олон яриа байдгийн нэг нь Тажийг баригдаж дууссаны дараа Шах Жахан “Дэлхий дээр Таж Махал ганц л байх ёстой” хэмээн гол архитекторууд барилгачдынхаа гарыг бvгдийг тасдаж хаян дахиж Таж баригдахгvй байх баталгааг хангасан бололтой. Yнэн худал нь мэдэгдэхгvй ч баригдаж дууссаных нь дараа 20000 барилгачдаа Ямуна мөрний усанд vйж алсан эд нар гэх мэт яриа ч байдаг юм байна билээ. Ямар ч байсан нэлээдгvй цусаар л боссон эд юм гэж би ойлгосон (гэхдээ хар Таж барих гэж байсан юм бол уг нь тэр хvмvvс нь хэрэг болмоор юм...)
Зурган дээр та гол бунхныг харж байна. Гол бунхныг тойрсон 4 ширхэг гонхон хамгаалалтын зориулалттай юм гэсэн. Гол бунхнаас төв vvд хvртлээ 200 метр орчим усан сантай ба гол бунхны гурван талд хажуугийн жижиг бунхнууд, ард нь Ямуна мөрөн урсаж байдаг ажээ. Усан сан нь Ямуна мөрөнтэй шууд холбоотой нарийн сантехникийн системтэй.
Тажийг барихад зориулж бараг азийн өнцөг булан бvрээс буюу Ражастанаас цагаан гантиг, Панжабаас хаш чулуу, Хятадаас болор, Төвдөөс оюу, Шри-Ланкаас биндэръя, Арабаас карнелийг авчирж шигтгээ хийж байсан гэдэг. Тажид орох материалыг зөөж 1000 заан ажиллаж байсан ч гэж ярьдаг юм билээ. Yндсэндээ цагаан гантигаар хийгдсэн ба хана нь битvv эрдэнийн чулуун шигтгээтэй, шигтгээг хананаас нь төвийлгөөд хийчихсэн чулуу болохоор бас гайхамшигтай л санагдаж байв. Ядаж байхад гол бунхных нь ус зайлуулах хоолойг хvртэл гантиг чулуугаар хийсэн байсан.

Гол бунханы ар тал, Ямуна мөрөн
За тэгээд нvдээр л vзэхгvй бол би яаж ч хичээгээд танд харагдтал дvрсэлж чадахгvй нь бололтой. Гайхамшигтай л гэж хэлэхээр боловч нөгөө талаас энэ бvхэн ердөө хvний хvvр хадгалахад зориулж хийгдсэн гэж бодохоор харамсалтай.

Хажуугийн бунхан
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
