Несси гэгч усны амьтан

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Шотландын зvvн хойд талд Инвернесс гvний нутагт Гленмор гэдэг өргөн тал нам дор газар оршдог. Тvvний дунд

Тvvний талбай нь ойролцоогоор 60 ам дөрвөлжин км, хамгийн гvн нь 230 метрт хvрдэг. Каледонийский нэвт гардаг суваг нь Лохнессийг зvvн хойд хэсгээрээ Хойд тэнгистэй, баруун өмнөд хэсгээрээ Ирландын тэнгистэй холбодог. Сонирхолтой нь гэвэл ямар ч хvйтэн болж байсан нуурын ус хөлддөггvй. Тvvний гvн усанд амьдардаг амьтад нь гайхалтай олон бөгөөд маш олон төрлийн байдаг. Энд байхгvй амьтан бараг байхгvй яст мэлхий, могой загас, жижиг загасыг оруулахгvйгээр Осетр хvртэл байдаг. Тэгээд эцэст нъ мэдээж усны савдаг байна. Тиймээ усны. Тэр нь аль эрт дээр vед тэнд амьдрах болсон. Ямар ч л гэсэн ингэж шотландын хуучны домог өгvvлдэг.

Эртний шотландчуудад олон цуу болон хууч vг байдаг. Тэдний зарим нь цаг хугацааны туршид мартагджээ. Зарим нь мартагдалтаас гаран хэдэн зуун жилийн дараа сэргэж өнөө цагт хvрчээ. Ийм домгийн нэгэнд усны Келпийн тухай сонирхолтойгоор өгvvлдэг бөгөөд тэр нь өнөөдөр ч гэсэн хvмvvсийн өмнө тvvхийн өмнөх мангас болон гарч ирдэг.

Келпи яг хэзээ Лохнессийн усанд ирж суурьшсаныг хэн ч мэдэхгvй бөгөөд тvvний эрэг дээр анхны хvмvvс ирэхээс бvр өмнө л байх. Мэдээж хэрэг Келпи тvvний нутаг дэвсгэр дээр нь гаднаас хvмvvс ирэхэд баярлаагvй нь ойлгомжтой. Тийм болоод л тэр урилгагvй зочдыг айлгахын тулд усны амьтан маш сонин жигтэй хэлбэрээр, ялангуяа ганц нэгээрээ яваа хvнийг урт хvзvvтэй маш жижигхэн толгойтой морь болон айлгадаг байв. Жишээ нь Келпи ямар нэг аялагчийг харангуутаа өөрийнхөө гөлийсөн нуруугаа өгөн хvрэх газарт чинь хvргээд өгье гэж байгаа юм шиг байдаг байна. Тэгээд өөрөө бол итгэмтгий хvнийг ус руу оруулчихдаг байжээ. Тvvнээс хойш тэр хvнийг хэн ч хардаггvй.

Тэгээд хvмvvс нуур руу ойрхон буудаггvй байсан яагаад гэвэл тvvнийг заналхийлсэн гэж vздэг байсан. Одоо ч гэсэн Лохнессийн эрэг нь урьдын адил бvх бvс нутагтаа хамгийн бага хvн амтай гэж тооцогддог.
За ямар ч л байсан хэдэн арван жил өнгөрч нөгөө хараал идсэң нуурын эргээс хvмvvс алга болсоор. Тэгээд шотландчууд хэдийгээр шvтлэгтэй ч бас нилээд ховор зоригтой хvмvvс учир нөгөө хорон санаат Келпиг барин авч тvvнийг vvрд vгvй хийх гэж янз бvрээр оролдсон. Гэсэн ч ямар ч vр дvн өгөөгvй байна. Усны савдаг баригдашгvй. Тvv¬нээс гадна эцсийн эцэст тэр зvгээр л нvднээс алга болон нуурын гvн дэх vvрэндээ орон удаан хугацаанд алга болсон.

Хагас зуун өнгөрөв. Ингээд 1933 оны зуны нэг халуун өдөр Шотландын хойд уулархаг газрын багавтар хот Драмнадрохит руу Маккей эхнэртэйгээ гэр рvvгээ машинаар явж байв. Тэдний зам нь яг нөгөө Лохнессийн нуурын хvнгvй хөндийгөөр дайрдаг байв. Тэр өдөр цаг их сайхан тогтуухан чив чимээгvй байв. Нуурын тэгшхэн гадаргуу нарны гэрэлд маш том толь шиг гялалзан байв. Машин аажуухан явж эхнэр нөхөр хоёр байгалийн сайхныг харан явав. Нөгөө сайхан хvн амьтангvй газар чинь л энэ байна даа гэж бодогдож байв.

Энэ нам гvм байдлыг гэнэт нэг жигтэй шуугиан эвдэв. Машины жигд нvргээнд арайхийн ялгагдаж байв. Тэр хол ус цvл хийж байгаа юм шиг дуу гарав. Хатагтай Маккей өөрийн эрхгvй нуурын зvг хараад гайхширан уулга алдав. Нуурын гадаргуу дээр гэнэт аварга том загас шиг ч юм шиг, нэг болохоор гvрвэл ч юм шиг амьтан гарч ирэв. Нэг vгээр хэлэхэд мангас байв. Ноён Маккей тормослон зогсоод хоёулаа урьд өмнө vзээгvй юмаа харж эхлэв. Гэхдээ удаагvй л дээ. Тэгээд хорь гучин секунд болоод нөгөө амьтан усандаа ороод дахин гарч ирээгvй.

Дараагийн өдөр нь Маккей эхнэртэйгээ өөрийн хөрш найз Кэмпбелд ярив. Тэр ус, ойн аж ахуйн удирдах газар ажилладаг бөгөөд заваараа орон нутгийн "Инвернерийн тоймч" сонинд өгvvлэл бичдэг байжээ. Маккей харсан зvйлээсээ жаахан юм цээжилж авчээ. Тэр амьтан 5-6 метрийн урттай, бие нь халим шиг, нарны гэрэлд гялалзсан нуруу нь нэг эсвэл хоёр бөхтэй байжээ; хvзvv нь анаашных шиг урт, толгой нь маш өчvvхэн, ямар ч байсан хvзvv болон биетэй нь харьцуулахад.

Хэдийгээр Кэмпбэлл өөрийн хөршөө шударга хvмvvс гэдгийг мэддэг ч гэсэн итгэж өгөхгvй байв. Энэ нь ч ойлгомжтой байв. Яагаад гэвэл тэр загасны нөөцийг хамгаалах албанд ажилладаг, ойр хавийн бvх нуур гол горхийг өөрийн таван хуруу шигээ мэддэг байв. Тэр мөн зуны цагт нуурын гадаргуу дээр зэрэглээ их гардагийг мэднэ. Усны гадаргуу дээр байгаа жижигхэн хөвж яваа архины шил эсвэл жижигхэн шувуу нь асар том болон харагддаг оптикийн vзэгдэл болдогийг мэднэ.

Кэмпбэлл жаахан эргэлзсэний эцэст Маккейд итгэв. Тэд чинь яах аргагvй тvvний найз, тэгээд ч байгаагvй юмаар тэд тvvний толгойг эргvvлэхгvй биз дээ. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө сонинд Кэмпбэллийн өгvvлэл гарсан ба тvvний vндэслэл нь Маккейн яриа болов. Кэмпбэлл тvvндээ Лохнессийн мангас мөн гэдгийг бичжээ.

1933 онд Маккейд тохиолдсон жигтэй тохиолдол хагас мартагдсан Усны Келпигийн тухай дахин сануулсан юм. Гэхдээ одоо бол энэ усны амьтан нь арай гайгvй несси гэдэг нэртэй болсон. /өөрөөр хэлбэл хамарт/. Энэ тvvхийн хамгийн сонирхолтой нь жил ирэх тусам дахин гарсан домог сонирхол татсан дэлгэрэнгvй мэдээллээр баяжиж байв. Тvvн дотроо Нессиг харуулсан хөдлөшгvй баримт болох фото зураг, баримтат кино бичлэг гарч ирсэн. Яг нарийвчлан хэлбэл тvvнтэй адилхан. Саяхан л Лохнессийн хагас зэрлэг газарт мөргөлийн газар болчихсон байсан шvv дээ. Бvх Шотландын хамгийн алдартай байсан шvv дээ.

Тэгээд л ав эхлэв. Харин энэ удаад жад сумаар биш, буу зэвсэгээр ч биш, харин фото аппарат болон кино камераар зэвсэглэн авд гарав. Хамгийн анхны Нессийгийн зургийг авсан хvн нь Хью Грей гэдэг хvн байв. Энэ нь 1933 оны 11-р сарын 12-нд болов. Цэвэр тохиолдлоор шvv. Лохнессийн мангасыг авсан тvvний дараа дараагийн тохиолдлууд нь бас л гэнэтийн тохиолдлынх байсан. Харин тэдний олон нь хиймэл хуурамч байсныг нь мэдсэн.

Жишээ нь: хоёр дахь Нессийгийн зургийг Лондоны мэс засалч Уилсоны хийсэн зураг. Тvvний фото зураг нь дэлхийн бvх сонин хэвлэл, сэтгvvлд гарч "мэс засалчийн фто зураг" нэрээр алдаршсан. Харин зургаан жилийн дараа 1194 оны 3-р сарын 15-нд Уилсоны нас бардаг өдөр тvvний ач хvv нь өвөөгийн фото зураг бол хичнээн сайн хийсэн ч гэсэн хуурамч гэдгийг хvлээн зөвшөөрчээ. Тэр тvvнийг ийм нууц аргаар хийжээ: Модоор урт хvзvv зорон тvvн дээрээ модон толгой суулгаад дараа нь зальтай "төхөөрөмж" тvvндээ суулган усан доор явдаг аппаратандаа зvvн усан дотуур явуулжээ. Тэгээд л фото аппаратаараа авчихсан хэрэг.

Дашрамд хэлэхэд яг ийм зургийг хэдэн жилийн өмнө английн зохиолч Бине хийсэн. Гэхдээ тэр усан дорхи аппаратын оронд өөрийн найз аквангалистыг ашиглажээ. Тэр найз нь усан дор ороод нэг гараа усны гадаргуу дээр гарган өвөрмөц хөдөлгөөн хийжээ.

Бинсс гэдэг хvн Лохнессийн харанхуй гvнд байгаа эрдэнэсийг судлахад олон жилийг зориулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тvvний гараар Нессийгийн зургийн ихэнх нь дамжин гарчээ. Гэхдээ судлан шинжээч зохиолчийн хэлж байгаагаар тэдэнд бvгдэд нь итгэж болохгvй гэж хэлсэн. Яагаад гэвэл Бинсийн бодлоор "Харсан гэрчvvд" өөрийн бодсон зvйлээ vнэхээр бодитой байсан юм шиг ихэнхдээ ярьдаг. Vнэн хэрэг дээрээ энэ нь ердөө л модны тайрдас, хоосон торх, доош нь харуулсан завь эсвэл уснаас цухуйсан чулуу хад, мөн тэрчлэн нууран дээр хар мянгаараа байдаг усны том шувууд, эсвэл хилэм зэрэг том загасны нурууны дээдэх заламгай. Далайн зарим том дөрвөн метрийн урттай ховор төрөл хилэм загас цөөнгvй Лохнессийн усанд Каледонийн сувгаар дамжин ирдэг нь нууц биш билээ.

Гэвч харсан гэрчуvд өөрийн бодол дээрээ хатуу зогсдог, тэдний шаргуу байдлыг vнэлэх хэрэгтэй. Тэгээд ч тэдний тоонд мэргэжилтнvvд ч байдаг. Жишээ нь: Английн амьтан судлаач, доктор Шиле 1977 оны 5-р сарын 21-нд Нессийн хоёр фото зураг авч чадсан бөгөөд тvvнийг дараах байдлаар тайлбарласан: "Тэр амьтны нуруу нь хvрэн ногоон өнгөтэй, бор гэдэс, гөлгөр гялалзсан арьстай. Хэдэн секунд тэр усан дээр огт хөдөлгөөнгvй байсан ба тэгээд зөвхөн биетэйгээ харьцуулахад харьцангуй жижигхэн харагдах толгойгоороо яльгvй хөдөлгөж байв. Дараа нь хvзvvгээ нуглан ус руугаа орчихов".

Шилсийн нотолгоон дээр найдаж болох юм: Тэр өөрийн амьдралын ихэнх хэсгийг дэлхийн бөмбөрцгийн тэнгис далай дахь шинжлэх ухаанд мэдэгдээгvй байгаа амьтдыг хайж олоход зориулсан юм. Зарим нэг "амьтдыг" Шиле өөрийн нvдээр харсан бөгөөд тэдний дvрслэл тайлбарыг хийсэн бөгөөд тэр нь vл танигдах амьтдыг судалдаг шинжлэх ухаан криптозологийн шинжлэх ухааны бусад ажлуудын дунд нэр хvндтэй байр суурийг эзэлдэг.

Тэгэхээр Несси чи хэн юм бэ?

Лохнессийн амьтныг анх удаа дvрслэн тайлбарлаж ангилах гэсэн хvн бол Голландын амьтан судлаач Эдеманс юм. Тэр "Хараал идсэн" нуурын нууцыг өнгөрсөн зууны сvvл vеэс л тайлах гэж оролдсон. Чухам л доктор Эдеманс л Шотландын усны амьтан бол далайн могойн нэг төрөл гэсэн санал гаргасан. Харин энэ талаараа харамсалтай нь ямар ч тодотгол хийсэн юм байхгvй.

Хагас зуун жил Эдеманс судалгаа шинжилгээ хийсний дараа л Бельгийн алдартай эрдэмтэн криптозологийн эцэг гэж зvй ёсоор тооцогддог доктор Эйвельманс vргэлжлvvлэн хийсэн. Тэр олон тооны ажиглалтын vндсэн дээр дэлхийн далай тэнгист далайн могой гэж нэрлэгддэг багаар бодоход есөн төрөл байдгийг тогтоожээ. Тэд нь эртний аварга том могой загас харин бусад төрлvvд нь аль эртний халим төрлөөс гарчээ. Дашрамд хэлэхэд профессор Эйвельманс Лохнессийн мангасын нvvр царайны цаана урт хvзvvт далайн нохойн ховор төрөл нуугдаж байхыг vгvйсгээгvй юм.

Эйвельмансийн байр суурьтай Ирландын амьтан судлаач Кастело бvрэн санал нийцэж байгаа юм, Тухайлбал тэр энэ бага судлагдсан далайн нохойн төрөлд бөмбөрцгийн хойд хэсгийн усанд амьдардаг бусад "мангасууд" ч гэсэн хамаардаг гэж vзсэн.

Тэгэхлээр хэдэн эрдэмтэн байна тvvний хэрээр бодол санал байдаг. За ямар ч л байсан гэсэн ихэнх байгаль судлаачид тvvн дотор алдартай германы криптозолог Шукерын бодлоор Несси бол 70 сая жилийн өмнө амьдарч байсан азаар өнөөг хvртэл амьд vлдсэн эртний хэвлээр явагч плезиозавр яах аргагvй мөн гэж vзсэн. Харин бусад эрдэмтэд тухайлбал Английн нэрт амьтан судлаач Даунс тvvний санал бодолтой огт эрс нийцэхгvй байгаа юм. Тэдний бодлоор ямар ч хэвлээр явагч тvvн дотроо аварга том рептиль ч гэсэн хойд Шотландын хvйтэн усанд амьд гарч чадахгvй л болов уу. Vvнийг плезиозаврын талынхан цаг агаарын хатуу ширvvн нөхцөлд амьд гарах ховор чадвартай арьст яст мэлхийг жишээ болгон тvрvvнийхээс дутахгvйгээр цөхрөлтгvй шаргуу эсэргvvцэж байдаг. Гэхдээ тэд нэг багагvй чухал баримтыг зориудаар хайхрахгvй байх шиг, тодруулах юм бол амьдралын хvчин зvйл: нуурын хоол хvнсний нөөц эртний vлдэс болсон хэвлээр явагч маш олон тооны vеийг тэжээх тийм их биш юм. Vvн дээр Лохнессийн ёроолыг судлаач шинжилгээнийхэн бараг сөөм сөөмөөр самнаж байхад ганц ч удаа плезиозаврын vлдэгдэлтэй таараагvй, хэдэн арван жилийн туршид агуу их юм цуглармаар юм. Тэгэхээр vлдэгдэл байхгvйг нуурын хамгийн гvн хэцvv хэсгvvд судлагдаагvй гэдгээр тайлбарлаж болох юм. Нөгөө талаас Лохнессийн ёроол олон метрийн лагийн давхрагаар нилэнхvйдээ бvрхэгдсэн бөгөөд тvvний дор рептилийн vлдэгдэл хадгалагдсаар байж магадгvй, байх байхдаа ус нь бага температуртай учир бvрэн бvтнээрээ шvv. Энд Шотландын эртний домгийг: "Лохнессийн усанд орсон болгон vvрд алга болдог" санах нь зvйтэй юм.

Лохнессийн ёроолгvй усанд алга болдоггvй ганц юм нь дурьдсан аварга том хилэмнvvд юм: Тэд тvрсээ шахсаны дараагаар баараагvй Хойд тэнгистээ буцаж ирдэг. Vvн дээр энэ төрлийн загас нь нэг тэмдэглvvштэй онцлогтой байдаг: Өтөл насанд хvрэхээрээ тэд нуруун дээрх хайрслаг гадаргуугаа алддаг ба нvцгэрсэн арьс нь "гялалзсан" харагддаг.

Харамсалтай нь дээр дурьдсан таамгуудын нэг нь ч маргашгvй, хангалттай vнэмшилтэй цорын ганц болж чадахгvй болно. Харин ийм тохиолдолд Нессийг яаж ангилах болж байна? Байгалийн vзэгдэл бvхэн шинжлэх ухааны нэртэй байх ёстой шvv дээ. 1972 онд домогт Несси нь ээлжит нэр нь nessitera rhombopteryx болов. Тэр нэрийн эзнийг хэн ч гараараа барьж vзэж чадаагvй нь илvv гайхалтай болон нууцлагдмал санагдаж байгаа юм.

Гэсэн хэдий ч эрдэмтэд "хараал идсэн" нуурын нууцыг олох найдвараа алдаагvй байна. 1993 оноос хойш тэнд Британы музейн шинжилгээ судалгааны экспедиц байнга ажиллаж байна. Лохнессийн феноменийг судлах тусгай товчооны 1962 онд эхэлсэн ажлыг vргэлжлvvлж байгаа юм. Энэ ажил нь хангалттай vр дvнтэй тоног төхөөрөмж байгаагvйн улмаас vр дvнгvй болсон. Харин шинэ экспедици гидро-геололгийн хамгийн сvvлийн vеийн төхөөрөмжөөр тоноглогдсон далайн хамгийн нууцлагдмал хэцvv бэрх ёроол хvрэн тvvний дор байгаа хөдөлдөг болон vл хөдлөх обьектын зургийг авч чадах чадамжтай орчин vеийн авиа хэмжигч, радио илрvvлэгч, мэдрэгчтэй болно.

Гэсэн ч Несси дахин хvнтэй холбоо барихыг яарахгvй байна. Гэхдээ яаж мэдэх вэ? тэр зvгээр л эвтэйхэн мөчийг боломжийг хvлээж ч байж болох юм. Энэ уулзалт ямар болох бол, их сонин байна?....

Ялангуяа шаргуу цөхрөлтгvй хvмvvсийн хувьд энэ уулзалт болно гэдэг найдвар их байдаг. Нэгэн удаа, нэг сайхан өдөр оролдлогтой Английн инженер нисгэгч Динсдейл-д аз дайрсан тохиолдол байсан шvv дээ.

Лохнессийн мангасын нууцыг тайлахад тэр өөрийн амьдралын их ч, бага ч байсан 27 жилээ зориулсан. Тэгээд тvvний ажил зvтгэл нь эцсийн эцэст амжилтанд хvрсэн юм. 1950 оны 4-р сард Динсдейл нууцлагдмал амьтны зургийг авч чадсан, чадах чадахдаа явж байхад нь шvv. Тvvнээс гадна: Энэ зургийг Британы цэргийн нисэх хvчний тусгай лаборатори нарийн шинжилгээ хийсэн. Тэгсний дvнд тvvнийг жинхэнэ, хуурамч биш гэдгийг хvлээн зөвшөөрсөн. Бас туршлагатай шинжээчдийн дvгнэлт ямар ч эргэлзээгvй болгосон: Зурган дээр гарсан тэр "обьект" яриангvй загас агнуурын том завь ч биш, шумбагч завь ч биш харин жинхэнэ амьд амьтан байв! Харин чухам ямар амьтан бол? Тэгэхээр одоо зөвхөн vvнийг л тогтоох vлдлээ.







энэ ширvvн нутагт хамгийн том Лохнесс гэдэг нуур байдаг /Шууд утгаараа нос-нуур гэдэг/.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: