Байгаль эхийн ''таашгvй таавар''

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Манай нутгийн хэсэг хvмvvс 2003 оны долоодугаар сард эх орныхоо vзэсгэлэнт газруудын нэгээхэн хэсэгтэй танилцахаар Өврийн сайхан хангай нутгийг зорьжээ.
Говийн хvмvvс болоод ч тэр vv тэдний замд тааралдсан уул уснаас авахуулаад юм бvхэн сонирхолтой, содон байв. Говь нутагт өссөн тэдэнд сонин дvрстэй уул хад, жалга дов тааралдсан ч зургийг нь дарсаар явав. Тэнvvн говийн тал хээр нутгаа туулж хангайн замд орсон хvмvvс аян замдаа алжаалж хэсэг буудаллан цайлахаар болжээ. Зуны дэлгэр цагт хангай нутгийн тэнгэр цэлмэг, агаар тунгалаг байлаа.
Нутгийн зуншлага энэ тэрийг хэсэг ярилцаж нутгаас авч гарсан айраг, сархадаас ууж аяны дөрөөгөө чангалаад цэлгэр сайхан хөдөө нутагт гарсны хэрэг юу билээ бас ч гэж багагvй шуугилдаж аваад цааш хөдөлцгөөлөө. Аяны “юм” амттайг ч хэлэх vv дариван шуугисан найзууд их л хөгжилдөцгөөн цааш хурдаа авчээ. Гэтэл Арвайхээр хот руу дөхөж очих засмал зам буюу бидний ярьдгаар хар зам дээр гэнэт тэнгэрт тулсан шороо гэмээр зvйл боссон гэнэ.

Худалч хvнд өдөр болгон шахам шороо буцалж байдаг говийнхон энэ vзэгдлийг нэг их тоолгvй, замын “юм”-нд халамцсан болохоор ч тэр биз дээ “нэвтлээд гарнаа” гэцгээгээд давхижээ. Гэсэн ч тэднийг тэр шороо руу ормогц тас харанхуй нөмрөн авч харанхуй дундуур бараг нэг километр хэртэй газар яваад урьдын адил цэлмэг агаарт гарч ирсэн байна. Яг тэр “шороон харанхуй” дотор явах нэг километр хэрийн газарт энгийн цагт шуурдаг хvчтэй шорооны vед харанхуйлдаг харанхуйгаас даруй хэд дахин илvv тас харанхуй байсан гэнэ. Тэнд явж байсан хvмvvс энэ явдлыг “Яг л аймшгийн кинонууд дээр гардаг шиг хий хоосон харанхуй. Бидний зурагтаар л хардаг сансар огторгуйн хоосон орон зайд жингvйдэж яваа юм шиг л байсан. Айсандаа яаж явж тэр харанхуйгаас гарснаа ч мэдээгvй” хэмээн ярьсан юм. Тэнгэр газар гэж ялгах юм юу ч vгvй зvгээр л гvн харанхуй байсан аж. Балмагдсан хvмvvс машинаас яаран бууж тэднийг дайрч гарсан тэр “тас харанхуй” тийш харахад юу ч болоогvй мэт харагдах юм өчvvхэн ч байгаагvй гэнэ. Айх гайхах зэрэгцсэн хvмvvс хэсэг алмайран зогсчээ. Гэтэл тэднийг зам дээр гайхширсан байдалтай зогсож байгааг анзаарсан машинтай хэсэг хvмvvс ирж тэдэнтэй уулзжээ. Мэнд усаа мэдэлцсэний дараа болсон явдлын талаар ярихад нутгийн ард Ж.Гантулга гэх жолооч “Нэг тиймэрхvv явдал тохиолддог тухай сураг дуулдаад байдаг юм.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь нутгийн иргэдэд таарсан тохиолдол гарч байгаагvй. Дандаа л өөр нутгаас аялж зугаалахаар ирсэн хvмvvст таардаг гэсэн. 2000 оны хавар Канадаас ирсэн хэсэг жуулчдад яг ийм явдал тохиолдсон юм. Та хэдийг ч харин зөөлөн дайрсан бололтой. Тэдний машин нь унахаа шахаад налж ирсэн гэсэн. Тэр Канадуудад орчуулагч хийж байсан Монгол залуу болон нэг Канад эмэгтэй бvр шоконд орчихоод тайвширч чадахгvй байсан гэсэн шvv. Энэ лав гадны хvмvvсийг манай нутагт хал балгvй аялаад буцаарай гэсэн лус савдгийн дохио сануулга байх. Тэр Канадуудын зарим нь аялалаа зогсооё гэж байсан ч олонх нь энэ саналыг дэмжээгvй учир цааш явсан гэсэн. Аялагчид л болсон хойно адал явдал хайхгvй хэн байх билээ. Дараа нь сонсож байхнээ энэ явдлаас нэг жилийн дараа дээрх болсон явдлын нууцыг тайлна хэмээн нөгөө хэсэг Канадуудын зарим нэг нь мэргэжлийн хvмvvс дагуулан Өвөрхангайн энэ нутагт ирсэн сурагтай байсан. Гэхдээ тэд ганзага хоосон буцсан гэсэн. Хэрэгтэй зvйл олсон ч гадаадынхан айхтар юм чинь нууцалсан ч байж болно л доо. Олон адал явдлуудтай учирч явсан жуулчдын зарим нь далайн хар салхинаас ч аймшигтай байна.

Айхтар их хvчгvй мөртлөө гvн харанхуйд автуулсан “жинхэнэ аймшиг” гэдэг чинь энэ байна гэж ярьсан шvv” хэмээн жолооч залуу ярив. Хожим энэ яриаг би хэд хэдэн хvнээс сонссон бөгөөд зарим зvйл дээр бага сага зөрөөтэй байсан ч нэмж, хасч, давслалгvй уншигч танд хvргэлээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: